УЛААН-ҮД. /ARD/. Коммунист үзэл суртлыг үүсгэн байгуулагч нэг хүний бичсэнээр, коммунизмын хий үзэгдэл хаа нэгтээ тэнүүчилж явна. Өдгөө ч энэ хий үзэгдэл хээр тал, уул толгод хэрэн хэсүүчилсээр. 1990-ээд оны эхээр ЗХУ нуран унах үед Монгол ардчилал, зах зээлийн эдийн засгаа байгуулж эхэлсэн.
Картын
систем, гэрэл цахилгаан удаан тасрах гээд эхлээд хүндхэн байлаа.
Эвслийн хүчний бөмбөгдсөн Багдадыг Улаанбаатар санагдуулж байв. Гэхдээ
либералчлалын ачаар манай ганзагынхан хоосорсон дэлгүүрүүдийг бараа,
бүтээгдэхүүнээр түргэн дүүргэсэн. Тиймээс ч тэд манай анхны
хөрөнгөтнүүд болсон юм.
Мөн үед коммунизмын тэр хий үзэгдэл эргэн
иржээ. Тэд яагаад тийм баян байна вэ гэж ярьж, бичиж эхлэв. Тэр эсвэл
тэд баян баяж болохгүй.
1990-ээд онд манай нэрт нийтлэлч Баабарын
удирдлаган дор Сангийн яаманд залуу авьяастнууд болон буурал харчуул
ажиллаж байлаа. Хаа сайгүй байдал ийм л байсан. Москвагийн их сургуульд
хамт сурч байсан нөхөр маань 24 настайдаа парламентын депутат болов.
Харин манай парламентын дарга тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга
улааны захирлуудыг бүгсэн үүрнээс нь өшиглөн хөөж, улсын өмчийг
зоригтой хувьчилсан.
Гэвч цаг үе өөрчлөгдөж, залуус нь өсч том
болоод, буурлууд нь тэтгэвэртээ гарав. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн
үедээ хүрэлцэх хөрөнгө хуримтлуулж болдог төрийн өмч хэрэгтэй болохыг
бидний ардчиллын эцгүүд ойлгожээ.
Тиймээс хөгшин, залуугүй бүгд
төрийн алба руу тэмүүлж, ганц Коммунист намын оронд өөр олон нам бий
болж, ганц Хувьсгалт залуучуудын эвлэлийн оронд нэлээд хэдэн холбоо бий
болов.
Хий үзэгдлийн хувьд хамгийн таатай нь юу гэвэл, намд элсэж,
намын үнэмлэхтэй болсон нь гэрлэлтээ бүртгүүлсэн мэт гайхамшигтай үйл
явдал болжээ. Тиймээс ард түмэн хувийн амьдрал шигээ нөхөр/эхнэрээ
зохистой гэж үзсэн хэмжээгээрээ солиод эхлэв. Үнэнч байгаагүй хэмээн
намаасаа гарснаа нэгэн алдартай хуульч эмэгтэй мэдэгджээ.
Социализмын
үед бид Ардын хувьсгалын ахмад дайчдыг 1921 оны хувьсгалын партизан
гэдэг байсан. Тэд бол хувьсгалын баатар Д.Сүхбаатарын хамт сэлэм
эргүүлэн Барон Унгерныг нэхэж байсан хүмүүс юм. Гэхдээ тухайн үед юу
болсон, хэн нь хэнийгээ, яагаад нэхэж байсан нь тодорхойгүй байна.
Түүгээр зогсохгүй, гадаадын зарим цахим хуудсанд мэдээлснээр, миний эх
орон нэгтнүүд талархлаа илэрхийлж Барон Унгерны хөшөөг босгохоор
төлөвлөж байгаа гэнэ.
Өнөөгийн Монголд ч 1991 оны хувьсгалын
партизанууд бас бий. Тэд мөн "сэлэм” барьж Д.Сүхбаатарын талбайгаар
улсынхаа жинхэнэ удирдагчдын хамт "Ардчилал мандтугай, олигархууд
сөнөтүгэй” гэсэн уриа лоозон барин гүйж байв. Тогоо барьдаг авгай ч
улсыг удирдаж болно гэдгийг В.И.Ленин нэгэнтээ нээжээ. Яаж ингэж онож
хэлэв ээ! Тогоо барьдаг болгон биш, эрх баригч намын гишүүний
үнэмлэхтэй нь гэдгийг л тодруулах хэрэгтэй.
Өрнөдөөс тусална гэж
ардчиллынхан итгэдэг. Харин дараа нь Өрнөд хол, харин Бээжин хүртэл хоёр
цаг л нисдэг болохыг үзсэн бөгөөд Мона Лизаг ядаж ганц удаа ч болтугай
харахыг хар багаасаа мөрөөдсөн гэж шүлсээ үсчүүлэн нотолж, ЭСЯ-ны өмнө
дугаарлан чичирч зогсох хэрэггүй.
Тэгээд дараа нь Британийн нөлөө
бүхий "Эдийн засагч” сэтгүүлд бичсэнээр, Хятад, Орос мэтийн төрийн
зохицуулалттай эдийн засагтай улс дэлхийн хямралыг амжилттай давж байна.
Тиймээс "Нэгдмэл Орос” болон Хятадын Коммунист намын туршлагад
урамшсан бид АНУ-ынх шиг хоёр намын тогтолцоотой болсон. Хэдий гадаадын
хөөрхий шинжээчид сонгуулийн өмнө хэзээд түгшиж, коммунистууд эргэн
гарч, гадаадын болон дотоодын хувийн хөрөнгийг албадан хураах нь гэж
боддог. Гэвч үнэн хэрэгтээ, хоёр нам хоёулаа бусдын сайн сайхныг булаан
авахыг хүсдэг. Учир нь хий үзэгдэл болоод туршлагадаа дулдуйдагч нар
үүнийг хамгийн зөв сонголт гэж ойлгодог. Хий үзэгдэл бологсод хөрөнгийг
албадан хураах хамгийн тохиромжтой хувилбарыг санал болгох намын төлөө
саналаа өгөхөд бэлэн байдаг. Монгол ардын нам болон Монголын ардчилсан
нам гэсэн хоёр нам бие биенээсээ ялгагдах юмгүй.
Нийтлэлийнхээ
төгсгөлд, хоёр хувьсгалаар олж авснаа бид хамгаалж үлдсэнийг тэмдэглэхэд
таатай байна. Энэ бол олон тооны одон, медаль, байж болох бүх цол юм.
Жишээ нь, хэрвээ хувь заяаны эрхээр Боловсролын сайд болсон бол та
ардын багш цолтой болно. Хэрвээ та тохиолдлоор хүчний байгууллагад
орсон бол генералын улаан эмжээртэй өмд, бэлгийн буу, партизаны ямар
нэг сэлэм зэргийг авна.
Хэдийгээр сууринаасаа түлхэгдэн унасан
В.И.Ленин И.В.Сталины хамт худалдан авагчаа хүлээн Улаанбаатарын хаа
нэгтээ хэвтэж байгаа ч, тэд өөрсдийг нь хаясан хүмүүсийн зүрх сэтгэлд
тодоос тод оршиж байгаа гэж англи, орос, монгол хэлээр 100 гаруй
нийтлэл бичсэн Г.Чингис бичжээ. Түүний нийтлэлүүдийн гурав нь Лондон
дахь дэлхийн даяар алдартай "The Banker” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
З.Амгалан
montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих