Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн санаачлан зохион байгуулж буй "VIP 33” уулзалтын энэ удаагийн зочноор Туул голын сав газрын захиргааны дарга хатагтай Г.Долгорсүрэн оролцлоо.
Тэрээр сав газар гэж юу болох, түүний үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээлэл олгосон юм. Монгол улсын нийт газар нутгийг 29 сав газарт хувааж авч үздэг бөгөөд үүний нэг нь Туул голын сав газар юм.
|
Тус сав газар нь Улаанбаатар хотын 7 дүүрэг, 5 аймгийн нийт 37 сумын нутаг дэвсгэрийг хамааруулан, 49774,3 км талбайг эзлэн оршдог байна. Энэхүү сав газрын захиргаа нь БОНХАЖЯ-ны захиалгаар Туул голын эхэнд 100 га талбайд 2 настай шинэс тарьж, ойжуулалт хийсэн бөгөөд голын эрэг дагуу 300 гаруй анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан гэх мэт 2013 оноос эхлэн 30 гаруй байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Туул гол нь Хан хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй Номин голын бэлчир Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс эх аван 717 км газар урсаж Орхон голд цутгадаг ажээ.
Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих