"АТГ-аас МАХН-ын төв байрны интернэтийг тасалж байгаад шалгаж байна” гэсэн мэдээлэл сошиал мэдээллийн хэрэгслээр тархаж байна. Мэдээллийн мөрөөр манай сэтгүүлч АТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтантай холбогдоход "Тийм шалгалт хийгээгүй” гэсэн хариу өгчээ. Харин МАХН-ын Төв байранд очиход үнэхээр өнөөдөр өглөөнөөс интернэтийг нь тасалсан, ямар нэг мэдээлэл авах боломжгүй болчихоод байна гэжээ. Энэ бүхэн АТГ-аас хийж буй шалгалттай холбоотой гэж хүлээн зөвшөөрөхийг тус намынхан хүсэхгүй байгаа ч зарим баттай эх сурвалж "АТГ-аас шалгалт хийж байгаа” гэсэн юм. Харин ийнхүү АТГ-аас цахим хориг тавин байж МАХН-ыг шалгаж байгаа нь тус намын дарга Н.Энхбаярт холбогдох "шинэ” авлигын хэрэг гэгчтэй холбоотой юу гэдэг асуултад МАХН-ынхан хариулахыг хүссэнгүй. Магадгүй улс төрийн өнцгөөс харвал "Ерөнхий сайд хэвээр үлдэж, МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болох нь” гэсэн таамаглалтай холбоотойгоор Шадар сайдад нэр дэвшигч Н.Энхбаярын үнэн нүүр царайг илчлэх "аян” өрнөж эхэлсэн бололтой. Учир нь Ерөнхийлөгч өнөөдөр байр сууриа илэрхийлж "Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар солих” тухай ярьсны дараа ийнхүү МАХН-тай холбоотой шинэ мэдээллүүд урсаж эхэлсэн юм.
С.Зэндмэнэ
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих