-Хэрлэн сумын МАН-ын 6 дугаар үүрийн дарга З.Оргил та хоёрын хооронд тэр өдөр яг юу болсон юм бэ? Хувийн харилцаа ямар байдаг вэ?
-З.Оргил даргын хийсэн мэдээллийг би харсан. Энэ асуудал дээр тайлбар хийх нь намын гишүүний хувьд зөв гэж бодож байна. 2016.01.28-ний өдрийн 16:00 цагт Хэрлэн сумын 6 дугаар үүр хурлаа хийх ёстой байсан. Аймаг, Сумын намын хорооны дарга нарт намаас өгсөн зөвлөмжийн дагуу үүрийн хуралд хяналт тавих үүргээ биелүүлэх зорилгоор тухайн хуралд орсон. Хяналтын хэсгийн дарга болон бусад гишүүд хаана байгааг асуухад Үүрийн дарга З.Оргил Хяналтын хэсгийн дарга нэг гишүүний хамт хотод байгаа харин нөгөө гишүүн ирж яваа гэсэн. Хяналтын хэсгийн гишүүдийг оролцуулж хурлаа хийхийг сануулаад гарсан. Дараа нь Хяналтын хэсгийн гишүүд нь ирсэн эсэхийг харахаар дахин ороход ирээгүй байсан учир дахин сануулсан. Гурав дахь удаагаа ороход Үүрийн дарга З.Оргил: "Хяналтын хэсгийн гишүүд ирээгүй. Бид хурлаа хийгээд дуусаж байна” гэсэн. Тэгэхээр нь танай үүрийн хурал хүчин төгөлдөр бус болох нөхцөл үүсэж байна шүү гэж хэлтэл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Зоригтбаатар уурлаж "Чи юугаа мэддэг юм. Чамтай чамгүй бид хурлаа хийнэ. Чи зүгээр гар” гэж намайг хөөж, хэл амаар доромжилж эхэлсэн. Үүрийн гишүүддээ бодит байдлыг хүргэх нь миний үүрэг. Р.Зоригтбаатар, З.Оргил хоёр намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, дайрч эхэлсэн. Би тэвчээд л зарчмын шаардлагаа хэлж,гарах гэтэл З.Оргил миний ар дагзруу цохисон. Намын гишүүд харсан байх. Чи яаж байна аа, гэж хэлээд өрөөрүүгээ орохоор шатаар гарч байхад араас дагзруу дахин цохисон. Эргээд хартал дахин цохихоор дайрахад нь хажуу тийшээ холдсон. Энэ үед өөрийн хүчиндээ шатны бариулруу унасан. Босч ирэхдээ гартаа юм барьчихсан, намайг цохих гэж байна гэж хараад сандраад барьж авсан. Маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн явдал.
-Миний нүд рүү бөгжтэй гараараа хүчтэй цохисон. Эмнэлэгт очиж, нүдний хэсэгт оёдол тавиулсан одоогоор өрөөсөн нүд юм харж чадахгүй байгаа гэсэн байсан.
-Тухайн үед би их сандарсан байсан нүдний гэмтэл нь яг яаж үүссэнийг сайн санахгүй байна. З.Оргил дарга нүүрээ дараад доошоо тонгойгоод байсан. Р.Зоригтбаатар цагдаад дуудлага өгч байсан. Тэнд байсан хүмүүс бөгжтэй гараараа цохичихлоо гээд байсан. Дараа нь жоохон тайвшираад Цагдаагийн албан хаагчид ирэхэд нь би өөрийнхөө бөгжөө харуулсан л даа. Миний бөгж ямар нэгэн өнцөг, үзүүргүй бөгж л дөө. Р.Зоригтбаатар даргын хувьд олон жил намд ажилласан хүн. Би хувьдаа хүндэлж явдаг. З.Оргил бид хоёрын хувьд нэг төгсгөлт, мөн хүндэлж явдаг. Намайг Р.Зоригтбаатартай маргаад гарч байхад яагаад ийм үйлдэл хийснийг нь ойлгохгүй байгаа.
-Одоо энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?
-Тийм. Ер нь намын зарим нэг гишүүд маань бие биенээ хүндэтгэж, нэг нэгийхээ үгийг сонсож асуудалд эв зүйгээр хандаж сурах нь эндээс харагдаж байна. Тэрнээс биш хэн нэгнийхээ үгэнд орж бусдыг харлуулж, гүтгэж болохгүй л дээ. Миний хувьд биеэ өмөөрч асуудалд хандахыг бодсонгүй зарчмын дагуу болсон бодит үйл явдлыг илэн далангүй ярьлаа.
Н.Наранбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих