Цагдаагийн байгууллагаас нийгмийн даатгалын салбарынханд дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэрэг нийтлэлч Баабар буюу Д.Батбаярын нийтлэлтэй холбоотой болохыг эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, нийгмийн даатгалын ажилтнууд өндөр настнуудын гэрээр явж тэднийг амралтад амраахыг хүсдэг. Амрахгүй бол нийгмийн даатгалын сангаас орж ирэх мөнгийг хувааж авах талаар санал тавьдаг тухай мэдээлэл бүхий "Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нэртэй нийтлэл бичсэн байна. Уг хэрэгт холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг шалгаж байгаа мэдээлэл байна. Албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих