Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойд зориулсан онол,
практикийн хурал Төрийн ордны Б танхимд эхэлж байна. Энэ үйл ажиллагааны
салхийг хагалж, нээлтийн үгийг Монгол Ардын намын дарга М.Энхболд,
УИХ-ын гишүүн Сү.Батболд нар хэлэх юм. Их жанжин Д.Сүхбаатарын
мэндэлсний ойд зориулсан энэхүү хуралд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр
"Монголын тусгаар тогтнолд Д.Сүхбаатарын гүйцэтгэсэн үүрэг", Чингис хаан
дээд сургуулийн профессор, доктор О.Сүхбаатар "Д.Сүхбаатар ба Монгол
дахь гамингийн цэргийн төгсгөл", Улаанбаатар их сургуулийн эрдэм
шинжилгээний төвийн дарга доктор Н.Хишигт "Монгол Оросын харилцаан дахь
Д.Сүхбаатар", УИХ-ын гишүүн асан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн
судлаач Г.Занданшатар "Д.Сүхбаатар ба Ардын засаг", МУИС-ийн оюутан
Ч.Содбилэг "Үндэсний бахархал хийгээд жанжин Сүхбаатар" гэсэн сэдвээр
илтгэл тавих ажээ.
zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14504
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих