Улаанбаатар-Дорнод-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлэн өдөрт гурван удаа явуулахаар болсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Өмнө нь өдөрт хоёр удаа байсныг сар шинийн баяртай холбоотойгоор ийнхүү нэмж байгаа аж.
Хот хоорондын зорчигч нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 08.00, өдөр 13.00, орой 18.00 цагуудаас тээвэрлэлт гүйцэтгэх бөгөөд энэ хуваарь хоёрдугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.
Та дэлгэрэнгүй мэдээллийг Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утсаар өдөр бүр 08:00- 20:00 цаг хүртэл авах боломжтой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14521
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих