
Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, германы
эрүүл мэндийн яамнаас хамтран Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн
5-р төслийг хэрэгжүүлэх юм. Энэ төсөлд манай аймгийн эрүүл мэндийн
салбар хамрагдаж байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын 9-н хүний
бүрэлдэхүүнтэй бөг төсөл хэрэгжих аймгуудынхаа эрүүл мэндийн салбарын
нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар манай аймагт ирээд байна.
Тэднийг аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн хүлээн авч уулзаж
төслийн талаар ярилцлага өрнүүллээ. Энэ төсөл нь үндсэндээ цусны аюулгүй
байдал, эмнэлэгийн дотоод халдваргүйтэл, эмнэлэгийн хог хаягдлын
менежментийг сайжруулах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжих юм. Аймгийн
Засаг даргын орлогч М.Бадамсүрэн төсөлтэй танилцахын хамт эрүүл мэндийн
чиглэлээр аймагтаа хийгдэж байгаа ажлын талаар ярилцаж архидалт болон
бэлгийн замын халдварт өвчний хувьд манай аймаг нилээд өндөр үзүүлэлттэй
гардаг иймд энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар сонирхсон
юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч аймаг орон нутгаас тавьсан
саналд хамтран ажиллах боломжтой энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахаа
илэрхийлсэн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1453
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих