Оросын байлдааны Сухой 34 онгоц баасан гарагт Туркийн агаарын орон зайг зөрчсөн тухай Туркийн батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Харин Оросын тал Туркийн хилийг зөрчсөн гэх мэдээллийг няцааж байна.
АНУ-ын батлан хамгаалах яамнаас мэдэгдэл хийж, "Оросын Су-34 байлдааны онгоцыг баасан гарагт Туркийн агаарын орон зайг зөрчсөн гэдгийг баталж чадна. Бид Оросыг Туркийн агаарын орон зайг хүндэтгэж бүсийн тогтворгүй байдлын эрсдэлээс сэргийлэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдлээ. НАТО-гийн холбоотон Америкийн эрх баригчидын үзэж байгаагаар, "Орос, Турк хоёр орон өөр хоорондоо үүсээд буй асуудлын талаар ярилцах хэрэгтэй бөгөөд хурцадмал байдлаас сэргийлэх арга хэмжээ авах нь чухал хэмээн үзэж байна. Туркийн гадаад яам, Оросын Сухой 34 онгоц баасан гарагт Туркийн хилийг зөрчсөн хэмээн мэдэгдсэн байна. Харин Оросын тал баасан гарагт Туркийн хилийг зөрчсөн онгоцыг Оросын онгоц биш, Сирийн байлдааны онгоц байсан хэмээн мэдээлж байна. Бямба гарагт Оросын батлан хамгаалахын төлөөлөгч Игорь Конашенков энэ мэдэгдлийг үгүйсгэж, Туркийн агаарын орон зайн хяналтын радарын станцууд нь зөвхөн далайн түвшнээс дээшхи өндөр, нислэгийн шугам, нислэгийн хурдыг тодорхойлохоос биш, нислэгийн төрөл, улсын харъяаллыг тогтоох боломжгүй гэжээ. Тухайн нислэгийг аль улсын онгоц болохыг тогтоохын тулд өөр нисэх онгоцоор ойрын зайд нисэж л үзэх боломжтой болохыг тэрээр онцолсон байна.
Э.Лхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих