Улстөрийнхөн шоудах нь их болж дээ. Хийх юмгүй болохоор аргач үгүй биз. Хөөрхий өөр санаа олдохгүй болохоороо өөрсдийн хэрээр л дуулж бүжиглэж ард түмнээ баясгаж авахаар шийддэг нь өрөвдөлтэй.
Өнгөрсөн онд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуучин болж олныг гайшруулсан. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга дуу дуулж олныг хэсэгтээ л шуугиулсан билээ.
Тэгвэл энэ удаагийн шоучингаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай маань Өвөрмонголын "Монголоороо байгаасай” дууг дуулж, клип хийлгэснээ олон нийтэд цацжээ. Тэрбээр энэ талаараа "Та бүхэндээ Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая "Монголоороо байгаасай" хэмээх сайхан дууг зориулж байна. Монголчууд бидний заавал сурах ёстой дуунуудын нэг юм шүү. Та бүхэн минь сайхан шинэлээрэй” хэмээн бичжээ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих