Хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хүүхэдтэй хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад тэдний санал бодлыг сонсож, хүүхдэд ээлтэй, мэдрэмжтэй сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор сар бүрийн 1-ний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгох захирамж гаргалаа.
Захирамж 2016 оны 02 сарын 01-ээс хэрэгжиж Хүүхдээ сонсох өдөр"-өөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн Манлайлагч сурагч төслийн "Ногоон баг"-ийн сурагчидтай уулзлаа. Хүүхдүүд Сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, Үдийн цай хөтөлбөрийг дунд, ахлах ангид хэрхэн хэрэгжүүлэх боломж, Нийтийн тээврийн үйлчилгээг алслагдмал багийн иргэдэд хүргэх, Гэр хороололд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, Дахин ашиглагдах боломжтой болон ашиглагдахгүй хогийг төрөлжүүлэн хаядаг хогийн савтай болох , Сургуулийн биеийн тамирын танхимд хувцас солих өрөөг нэмэгдүүлэх зэрэг санал дэвшүүллээ. Мөн хүүхдүүд маань эдгээр саналууддаа өөрсдөө манлайлан оролцох боломжтойгоо илэрхийллээ. Засаг дарга маань хүүхдүүдийн үг бүрийг сонсож дэвшүүлсэн саналуудыг ажил хэрэг болгох талаар холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Эхний уулзалтаар хүүхдүүдээ хүлээн авч сонсож ярилцсан аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэнд хүүхдүүд талархаж байлаа.
Сар бүрийн 1-ний энэхүү өдөр Хүүхдээ сонсож байхыг бүх сум багийн Засаг дарга нар, агентлаг,хэлтэс,сургууль, цэцэрлэг, албан байгууллага, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих