Энэ оны зургадугаарт Швейцарт иргэн бүртээ сар бүр 2250 еврогийн буцалтгүй тэтгэмж өгч байх эсэх асуудлыг шийдэх бүх нийтийн санал асуулга болно. Хүүхдүүдэд бол сар бүр 560 еврогийн тэтгэмж өгөх юм байна.
Ийм байдлаар Швейфари улс өрх айлын орлого зарлагын зөрүүг арилгахаар шийдвэрлээд үүнийгээ ард түмнээсээ асуух гэж байгаа нь энэ.
Нийгмийн судалгаанаас харахад улсаас ийм тэтгэлэг өгөх тухай хууль гарсан ч гэсэн хүмүүс ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж хариулсан байна. Харин дөнгөж хоёр хувь нь л улс амьдралын ийм баталгаа гаргаад өгөх юм бол ажлаасаа гарна гэж хариулжээ.
Хэрэв ийм хууль баталбал Швейцари улс бүх иргэндээ амьдралын баталгаат түвшний доод хэмжээг тэтгэмж болгон өгдөг цор ганц орон болох юм. Үүний тилд улс жилдээ 208 тэрбум швейцар франц зарах хэрэгтэйн 150 тэрбумыг нь татвараас, үлдэх хэсгийг нийгмийн даатгалын сангаас гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Финляндад мөн иргэддээ сар бүр 800 евро олгодог болох хуулийн төсөл боловсруулаад байгаа бол Нидерландад бас энэ асуудлыг ярьж эхэлжээ.
Швейцари бол ахмадуудын хувьд хамгийн таатай, халамж анхаарал их тавьдаг гурван орны нэг юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14569
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих