Оросын байлдааны Сухой 34 онгоц өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Туркийн хилийг зөрчсөн тухай Туркийн тал мэдэгдсэн. Харин Оросын тал энэхүү онгоцыг өөрийн онгоц байгаагүй гэдгийг хэлсэн. Энэ үйл явдлын дараа Туркийн арми Сирийн нутаг дэвсгэрт их бууны ангиа тараан байрлууллаа.
Үйл явдал:
Оросын батлан хамгаалах яам Туркийн цэргийн их бууны анги Сирийн газар нутагт хилийн ойролцоо байрлаж хүнд зэвсэг, их буунаас гал нээж байгааг батлах видео бичлэгийг цацсан байна. Туркийн хүнд зэвсэг техник агссан машинууд Сирийн газар нутагт таран байрласныг харуулсан бичлэгийг Сирийн ерөнхий штаб Орост дамжуулсан байна.Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Оросын батлан хамгаалахын төлөөлөгч Игорь Конашенков, "Энэ бол Туркийн их бууны ангийн Сирийн газар нутагт таран байрласныг батлах баримт. НАТО болоод Америкийн засгийн газар Туркийн энэ үйлдэлд нэн даруй хариулт тайлбар хийнэ гэсэн хүлээлттэй байна” хэмээн хэлжээ. Конаншенков цааш ярихдаа, Оросын байлдааны онгоцууд долоо хоногийн хугацаанд Сири дэх террористуудын 1300 байршилд 468 удаа гэнэтийн дайралт хийсэн гэсэн байна.
Э.Лхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих