УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Өвөрмонголын Цогжилт, Баян нарын зохиосон "Монголоороо байгаасай" хэмээх дууг өөрөө дуулж, дүрсжүүлэн олонд цацсан нь шүүмжлэлийн бай болоод байгаа. Түүнийг өөрийнх нь хэлснээр зүгээр нэг "чацга царайлаад зогсохгүй чацга хоолойтой юм" гэж олон хүн сэтгэгдлээ бичжээ. Сүүлийн үед олон тааруухан сэдвийн эзэн болоод буй тэрбээр тэр сайхан дууг тун тааруухан дуулсан болохоор тэгэхээс ч яахав.
Гэвч энэ гайгүй. Мань Гүндалай оюуны өмч хулгайлсан асуудалд орох нь тодорхой боллоо. Дуучин Жавхлангийн гэргий Эрдэнэчимэг өөрийнх нь дүрсжүүлэх гэж байсан дууг Гүндалай дуурайж дуулаад дүрсжүүлсэн тухай цахим хуудсандаа бичжээ.
Тэгвэл дуучин Ж.Дашдондог "Гүндалай янз үзээд байна" гэж ярьсан байна. Уг дууг дуучин Ж.Дашдондог дуулж, клипенд нь "Хар сарнай"-ын Амараа мөн оролцож дуулсан байдаг.
Л.Гүндалай түүн рүү утасдаж, клипнийх нь дүрсийг ашиглахыг гуйсан ч Ж.Дашдондог зөвшөөрөөгүй аж. Гэтэл Гүндалай дур мэдэн дүрснээс нь тасдаж аваад өөрийн клипенд ашиглажээ.
Дуучин Амараа ч Гүндалай руу утасдаж, дүрсийг нь клипнээс нь авч хаяхыг шаардсан гэнэ. Хэрвээ Гүндалайг алдаагаа засахгүй бол доромжлуулаад зүгээр суухгүй гэдгээ дуучид мэдэгдсэн байна.
Зүй нь бол Л.Гүндалай тэр дууг дуулахыг хүсвэл Өвөрмонгол зохиолчдоос зөвшөөрөл аваад, өөрийнхөөрөө дүрсжүүлээд дуулах ёстой байж. Зохих зөвшөөрөл аваагүй учраас Л.Гүндалай зөвхөн Монголынхоо төдийгүй Өвөрмонгол зохиогчдын оюуны өмчид халдсан хэрэгт орох нь тодорхой боллоо. Түүний дуулсныгhttps://www.facebook.com/906970126048250/videos/vb... эндээс үзэж сонирхоно уу.
Г.Гэрэл
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих