Уран зөгнөлийн онц сонирхолтой "Хаан Конан" киноны шинэ ангийн зураг авалтын ажил Терминатор Арнольд Шварценеггерын оролцоотойгоор эхлэх талаар хэд хоногийн өмнө мэдэгдэл хийсэн байна. Кино нь Шварценеггерын 80-аад онд тоглож байсан зохиомол бүдүүлэг Киммерийн улсын дайчин эрийн түүхийн үргэлжлэл юм.
68 настай Арнольд Шварценеггер "Хаан Конан"-д тоглохдоо урьдын адил ямар нэг орлон тоглогчгүй тоглох гэнэ.
1982 онд гарсан кино "Конан ба зэрлэгүүд"-д Арнольд Шварценеггер балар эртний үед амьдарч байсан гайхалтай хүч чадалтай баатарт тоглосон юм. Конан эцэг, эхийг нь харгисаар хөнөөсөн хүчирхэг муу санаатан Тулса Думаас өшөө авдаг билээ.
90-ээд онд гурав дахь төслийг хэрэгжүүлэх гэсэн ч чадаагүй байна. Энэ жил Chris Morgan Production и Paradox Entertainment компани эртний Aquilonia улсын 60 настай хаан дахин нэг удаа өөрийн хүмүүсийн төлөө илд барьж байгаа тухай "Хаан Конан"-ийг хийж эхэлж байгаагаа зарласан байна.
68 настай Арнольд Шварценеггер JoBlo.com-д шинэ блокбастерийн талаар цөөн хэдэн үг хэлжээ. "Миний баатар арван жилийн турш өөрийн улсаа амжилттай захирна. Хүмүүс хаандаа хайртай. Харин нэг удаа Конаныг түлхэн унагах төлөвлөгөөтэй урвагчийг зарлана. Бид Конан улс орноо аварч, хаан ширээндээ байхаар тэмцэж байгаа тухай кино хийж байна "гэжээ.
Кино жүжигчний үгээр сценари аль хэдийн бэлэн болсон бөгөөд тун удахгүй зураг авалт нь эхлэх гэнэ. Арнольд Шварценеггерийн 70 насны ойг тэмдэглэх үед буюу бараг хоёр жилийн дараа киноны нээлт болно. Жүжигчин нас нь киноны ажилд саад болохгүй гэж үзэж байгаа аж.
М.Баяр
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих