Аймгийн ИТХ-аас Хэрлэн сумын газрын харилцааны өнөөгийн байдал, цаашдын
төлөвлөлт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэгт аймгийн
ИТХ-н төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-мэргэжилтнүүд, Хэрлэн сумын ЗДТГ-н
мэргэжилтэн, Хэрлэн сумын 10 багийн Засаг дарга нар, Газрын харилцаа,
барилга хот байгуулалтын газар, Дорнод НАА ХХК болон ДБЭХС ТӨХК-ийн
төлөөллүүд зэрэг нилээдгүй өргөн бүрэлдэхүүн оролцсон юм.
Хэлэлцүүлгээр
Хэрлэн сумын газар ашиглалтын өнөөгийн байдал, газар өмчлөл, ашиглалт,
эзэмшилтийн хэтийн төлөвийн талаар мэдээлэл авахын хамт дэд бүтэц
инженерийн шугам сүлжээний талаархи мэдээллийг авч санал солилцсон юм.
Хүн амын тал шахам хувь нь амьдардаг Хэрлэн сумын газар ашиглалтыг
сайжруулж, газар ашиглалтын төлөвлөгөөтэй ажиллах нь хотын хөгжил орон
нутгийн хөгжилд ач холбогдолтой гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон
байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1463
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих