Орчин үед хүн төрлөхтөн хуванцар гэх зүйлийг төрөл бүрийн хэлбэрээр амьдрал ахуйдаа хэрэглэж байна.Үнэндээ хуванцар болгоныг гаргаж авахын тулд 4000 орчим төрлийн химийн бодис хольдог. Хуванцар нь өөрийн механик шинж чанарын ачаар байгалийн гаралтай аль ч бүтээгдэхүүнийг орлох чадвартай хэдий ч эрүүл мэндийн хувьд үзүүлэх сөрөг зүйлс нэлээдгүй их.
Үүний нэгэн жишээ бол шилэн лонхыг орлох хуванцар сав. Хэдийгээр шилэн лонхыг бодвол хуванцар сав нь өртөг бага, овор хэмжээ бага, хөнгөн, зөөж тээвэрлэхэд хагарч гэмтэхгүй гэх мэтчилэн сайн тал байдаг хэдий ч бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Лонхыг орлосон хуванцар саванд ус, ундаанаас эхлээд ургамлын гаралтай спиртэн ханднуудыг савлаж бас өргөнөөр хэрэглэж байна.
Монголчууд эрт цагаас эмийн ургамлуудыг хандалж өвчин эмгэгээ эдгээж ирсэн уламжлалтай, тэгвэл орчин үед энэхүү ургамлын хандны найрлага идэвхийг нь нэмэгдүүлэх, удаан хугацаанд хадгалах, хэрэглэхэд хялбар болгох үүднээс тодорхой зааж тогтоосон харьцаагаар спиртэнд хандалж хэрэглэсээх ирсэн билээ.
Cпиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг хуванцар саванд хийж хадгалахад хуванцар савны найрлаганд агуулагдах органик бодисууд болон хүнд металиуд урвалд орсноор хүний биеийг хордуулж үүнээс шалтгаалж чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог, хавдар зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болох магадлал өндөр байдаг байна.
Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн байгууллагууд хуванцар савны зохистой хэрэглээнд анхаарлаа хандуулсаар ирсэн хэдий ч спиртэнд хандалсан эмийн ургамлын хандыг хуванцар саванд савласаар байна.
Мэргэжлийнхний хэлж байгаагаар спирт нь уснаас хүчтэй уусгагч бөгөөд хуванцар савтайгаа урвалд ордог учир дүрэм журмандаа бол энэхүү "Ургамлын гаралтай спиртэн хандыг заавал хүрэн өнгийн нарны гэрэл нэвтэрдэггүй шилэнд савлах ёстой” гэсэн заалт байдаг хэдий ч мөрддөг нь хуруу дарам цөөхөн.
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих