Монгол Улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын 1 дэх шатны шинэчлэлийн хүрээнд "дөрвөн 10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан. Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль, тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болж, ойлголтын зөрүү үүсч, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах асуудал ихсэх хандлагатай байна. Татварын хуульд нийтдээ 232 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны 53 хувь нь Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг өөрчилсөн, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлт эзэлж байна.
Тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчныг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
24tsag.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих