Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” (2013-2016) төслийн нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн Хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх сургалт өнөөдөр 09:00 цаг Чадангууд цогцолборт нээлтээ хийлээ.
Сургалтад аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгч болон 14 сумын ИТХ-ын төлөөлөгчид бүрэн хамрагдах юм. Өнөөдөр Баян уул, Хөлөнбуйр, Чойбалсан, Халх гол, Цагаан овоо сумын хурлын төлөөлөгчид оролцсон 3 өдрийн сургалт эхлэж байна.
Л.Хишигтогтох төлөөлөгч тэргүүтэй Цагаан-Овоо сумын хурлын төлөөлөгчид
М.Уртнасан төлөөлөгч тэргүүтэй Халхгол сумын хурлын төлөөлөгчид
Баян-Уул сумын хурлын төлөөлөгчид У.Ганхуяг төлөөлөгч тэргүүтэй Хөлөнбуйр сумын хурлын төлөөлөгчид
Ц.Баярцогт төлөөлөгч тэргүүтэй Чойбалсан сумын хурлын төлөөлөгчид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих