Дуучин Д.Оюунтүлхүүрийн анхны нөхөр, "Алтайн хүдэр” компанийн эзэн
"Баян” хочит Ч.Базараа Говь-Алтай аймагт төмрийн хүдрийг тонн тонноор нь
олборлодог талаар уншигч та сонсож байсан биз ээ.
Эзэндээ "Баян” гэдэг хоч хүртэл хайрласнаас нь үзвэл "Алтайн хүдэр” хэр мөнгөтэй компани вэ гэдэг нь ойлгомжтой. Ийм ч учраас "Голомт” банкны хадгаламж эзэмшигчдийн их хэмжээний мөнгөөр барьсан, тансаг зэрэглэлийн Санзай хотхонд Ч.Базараа амьдрахад гайхах шаардлагагүй ч өнөөдрийг хүртэл хэвлэлийнхний дуранд өртөөгүй түүнийг байгалийн гайхамшиг дунд, уулын энгэрт бүгж байсныг манай папараци энэ удаа илрүүллээ.
Дуучин Х.Оюунтүлхүүртэй анх гэр бүл болохдоо л авахуулсан зургууд нь тухайн үеийн Хүмүүс сонины фондод байснаас биш сүүлийн үед Ч.Базараагийн дүрийг камертаа буулгасан хэвлэл үгүй. Ийм ч учраас газарт биш тэнгэрт амьдарч, газраар биш тэнгэрээр явдаг мэт олны дунд барагтаа харагддаггүй Ч.Базарааг хаана амьдардагийг битгий хэл хаагуур орж, гарч харагдсаныг санах нэгэн цөөн биз.
Харин бид өнөөдөр уг "ховор” хүний тансаг хотхон дахь нам жимхэн амьдрал буюу хаусыг нь хүргэж байна. Дөрвөн улиралдаа энэ хотхондоо байнга шахуу аж төрдөг түүний залуу эхнэр нь хааяа орж, гарч харагддаг ч хүний бараа харав уу, үгүй юү гэр рүүгээ гүйхээрээ ордог гэнэ лээ.
Эгч Ч.Базармаадаа хүртэл тансаг хаус уг хотхонд авч өгсөн Ч.Базараа амьдардаг орчиндоо ч цөөхөн харагддаг гэсэн шүү.
Говь-Алтайд үйл ажиллагаа явуулдаг уурхай нь үргэлж хэл ам дагуулж, хүний амь авлаа, байгаль орчин бохирдууллаа гэгддэг ч эзэн нь "Голомт” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хүүлж барьсан дээд зэрэглэлийн хотхонд хатуу хамгаалалтын дор тансаглан амьдарж байна.
Төрийн өндөрлөгүүдийн амьдардаг Их тэнгэрийн ам мэт чанга хатуу хамгаалалттайн зэрэгцээ байгалийн үзэсгэлэн, ан амьтан дунд амьдардаг Санзай хотхоныхон ийнхүү манай дуранд өртсөөр байна.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12826
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1470
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих