-Н.Номтойбаяр: Би намдаа хандив өгдөг-
УИХ-ын гишүүн, Дорнод нутгаас УИХ-д суусан Нямтайширын хүү Номтойбаяр дахин Дорнодод нэр дэвшихээ албан ёсоор зарлалаа. Тэрбээр, өнгөрсөн сонгуулиар ялсан тойрогтоо судалгаа явуулж үзэхэд нийт дорнодчуудын 85 хувь нь түүнийг дахин сонгогдож хийгээгүй үлдээсэн ажлуудаа хийх ёстой гэж хүссэн байна.
25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үедээ тэрбээр олон ч сонирхолтой зүйлийг ярив. Түүнчлэн, намынхаа санхүүжилтийг олох гэж яваад авлигын хэргээр шалгуулж буй Г.Шийлэгдамбын талаар ч олон зүйл ярилаа. Н.Номтойбаяр "Ерөнхийлөгчийн санаачилсан улс төрийн намуудын тухай хуулийг бид батлах ёстой. Тэр хуульд авах зүйл их бий.
Тухайлбал, намуудын санхүүжилтийг шилэн болгох асуудлыг ярьж болно. Би Г.Шийлэгдамбыг танихгүй. Гэхдээ өрөвдсөн. Гурван хүүхэдтэй юм билээ, зайлуул. Тэр бүх үнэнээ л ярьсан. Харин ч дутуу ярьсан. Цүнх барьж гүйдэг, том улстөрч дагаж гүйхээр юу болдгийг залуус ухаарсан гэж найдъя. Нам биднээс мөнгө авдаг. Санхүүжилт олж ирэхийг хүсдэг. Гэхдээ тийм дарамт шахалт дор байдаггүй. Бид мэдээж намынхаа гишүүний хувиар хандив өгдөг. Тухайлбал, "Алтан сарнай” чинь залуусын хандиваар л босдог шүү дээ” хэмээн ярилаа.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих