1940-өөд оноос эхлэн улсын сайн малчин, улсын аварга малчин цолуудыг
ажил үйлсээрээ шалгарсан шилдэг сайн малчдад олгож ирсэн уламжлалтай.
Бидний ярьж заншсанаар социалист нийгмийн үед улсын аварга малчин гэсэн
цолыг олгож байжээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн малчин
Долгорсүрэн гуай 1970-аад оны сүүлчээр илгээлт авч малчин болсон байна.
Тэрээр 1988 онд улсын залуу аварга малчин болж байсан бол 1992 онд
БНМАУ-н отгон аварга малчин болсон байна.Отгон аварга гэхийн учир нь
1993 оноос Шинэ үндсэн хуулиар улсийг Монгол улс болгож аварга малчныг
Улсын сайн малчин хэмээдэг болсонтой холбоотой юм.Тэрээр одоо ч малаа
малласаар Дашбалбар сумандаа амьдарч байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14720
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих