Бид ихэнх хүмүүсийн баяраар нэмсэн жин нь хасагддаггүй тухай, мөн баяраар олж авсан тэр таргалалт, өөх тостой хоолны буруу хэрэглээ хүний биед ихээхэн хэмжээний өвчлөлийг бий болгож нас баралтын дийлэнх шалтгаан болж байдаг талаар Цагаан сар ба хар эрүүл мэнд нийтлэлээрээ тус тус хүргэсэн. Харин энэ удаад цагаан сараар ихэвчлэн хэрэглэдэг хоол хүнсний илчлэгийн хэмжээг тооцон үзэж, байх ёстой нормтой нь харьцуулан, мөн баяраар хэтэрхий их идэж зохистой илчлэгийн хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд ямар хөдөлгөөн хийж илчлэгээ шатаах талаар зөвлөмжийг хүргэж байна.
Цагаан сараар бид хэдий хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг вэ?
Нэг ширхэг бууз- 200 к.калори
Жижиг тавагтай салат- 260 к.калори
50 грамм цагаан архи- 115 к.калори
150 грамм өндөг- 200 к.калори
250 мл жүрж, нимбэг, алимны жүүш- 110-120 к.калори
350 гр хийжүүлсэн ундаа- 150 к.калори
350 мл пиво- 150 к.калори
125 мл вино, дарс- 100 к.калори
Школод- 228-530 к.калори
Цагаан сараар өдөрт 4000 калороос илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг
Дээр заасан илчлэгийн хэмжээгээр тооцон үзвэл, та сар шинээр хамгийн багадаа 3-5 айлаар ороод гурван бууз, жижиг таваг салат, гурван хундага архи уухад илчлэгийн хэмжээ нь 4,000 хол давах нь ээ. Гэтэл эрэгтэй хүн өдөрт 2,500 ккал, эмэгтэй хүн 2,100 ккал илчлэг авах хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг байна. Учир нь 3,500 калори илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг ажээ.
Илчлэгээ шатаахын тулд ямар хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ?
Цагаан сараар өдөрт 4000 калороос хол давсан илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг бидэнд ямар дасгал хөдөлгөөнийг хийснээр хэдэн калорийн илчлэгийг шатааж болох талаар зөвлөмжийг хүргэж байна. Доорх хөдөлгөөнийг та 30 минутын хугацаатай хийснээр ногдох илчлэгийн хэмжээг шатаана.
Алхахад-110 калори
Боулинг тоглоход- 110 калори
Шүдээ угаахад-74 калори
Бэйсбол тоглоход- 93 калори
Аэробик хийхэд- 285 калори
Бүжиглэхэд- 166 калори
Гар дээрээ суниахад- 295 калори
Гүйхэд- 295 калори
Дугуй унахад-208 калори
Боксоор хичээллэхэд- 443 калори
Сагс тоглоход- 295 калори
Тулааны урлагаар хичээллэхэд-369 калори
Теннис тоглоход- 285 калори… дэлгэрэнгүй инфографикийн эндээс
Үүнээс харахад, та өдөрт 10 ширхэг бууз идчихээд 30 минут алхаж
шатаахгүй бол таны биед 240 грамм өөх үлдэнэ гэсэн үг. Мөн та 228
калорийн илчлэгтэй Марс шоколад идчихээд 1 цаг аэробик хийхгүй бол таны
биед 35 гр өөх хуримтлагдана.
trends.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих