"Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн
тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-н бүх нийтийн амралтын өдөр
болон өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амралт энэ сарын 9-11-ний
өдрийг хүртэл үргэлжилж, 12-ны баасан гарагт ажил, албан байгууллага,
сургууль, цэцэрлэг ажиллах юм. Дашрамд дурдахад, 2013 он хүртэл бүх
нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу
билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёронд амардаг байсан
бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж
шинийн 1,2,3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн
цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.
О.Сайхан
zaluu.com

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14786
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих