Өөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч цолтой яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны санаачилсан яруу найргийн ээлжит 33 дахь удаагийн "Болор цом” наадмыг жилээс жилд дордож, агааргүй, алсын зорилгоо алдаж, үзэгчид сонсогчдын таалалд нийцэхгүй, уралдаан наадам биш тохиролцоо бүрдүүлдэг болсон гэх шүүмжлэл гардаг болсон нь үнэн.
Ийнхүү чансаатай наадмыг чанаргүй болгож байгаа бурууг яруу найрагчдаас биш, шүүгчдээс хайдаг болсон цаг юм.
Харин энэ жилийн "Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатартыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Энэ талаараа яруу найрагч Ц.Эрдэнэбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэн хүлээн авлаа. Бидний хэдэн яруу найрагчдыг илүү аминчлан уулзаж зөндөө ярьж суув. Оюун сэтгэлгээг бусдаас өндөрт үнэлсэн төрийн тэргүүндээ мэхиймүү МОНГОЛ УЛС мандтугай” гэж цахим хуудсандаа бичжээ.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих