Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН, МАХН эвсэхгүй нь тодорхой болсон төдийгүй АН ч МАН-ын саналын хуваалгах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонирхолгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр энэ удаад зөвхөн өөрийн хүчээр намынхаа УИХ-ын сонгуульд оролцох санхүүжилт, зохион байгуулалтын асуудлаа шийдэхээс өөр аргагүй болсон" гэдгийг онцолсон юм.
Монголын Ногоон намын хувьд 1990 онд байгуулагдсан анхны улс төрийн намуудын нэг тул дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал нь гураввдугаарт бичигддэг. Иймээс МАХН, МНН-ын шинээр байгуулагдаж буй эвсэл саналын хуудасны 3-т бичигдэх аж.
Дашрамд дуулгахад, МАХН нь 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-тай нэгдэн эвсэл байгуулж оролцсон юм. Ингэснээр УИХ-д 11 суудал авсан. Гэвч сар шинийн өмнө МҮАН Ардчилсан намтай хамтрах шийдвэр гаргаснаар МАХН-аас өрх тусгаарлан УИХ-ын сонгуульд оролцох нь нэгэнтээ тодорхой болсон билээ.
Б.Дэжид

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих