ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН
БАЙДЛЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
(2014 оны 2 сарын 5-ны байдлаар)
Хүн амын эрүүл мэндийн байдал: Оны эхний 1 сард аймгийн хэмжээнд нийт 156 эх амаржиж төрөлт өнгөрсөн оныхоос 29 тохиолдлоор буурсан бол хүн амын нас баралт 34 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 0.45 болж өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа ба хорт хавдрын нас баралт 7 тохиолдол, осол гэмтлийн нас баралт 6 тохиолдол бүртгэгджээ.
Нялхсын эндэгдэл 1 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 6.4 болж өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буурсан байна.
Эмнэлэгт 1.6 мянган хүн хэвтүүлэн эмчилж, 7.8 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 5.4 мянган хүнд үзлэг хийсэн байна. Жирэмсэний хяналтад 1831 эх байгаагийн 161 эх эхний хяналтын 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна. Халдварт бус өвчлөл 5423 тохиолдол 10000 хүн тутамд 724.2, халдварт өвчин 177 тохиолдол 10000 хүн тутамд 23.64 ноогдож байна. Нийт халварт өвчний 64.5 хувийг БЗХӨ эзэлж байна.
Төсөв, санхүү, үнэ: Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 3857.9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 3946.9 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 102.3 сая төгрөгөөр давж биеллээ.
Аймгийн төсвийн нийт зарлага 4093.4 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 3466.9 сая төгрөг болж төлөвлөгдсөн зардлын 84.7 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн бол сумдын төвсийн зарлага 3134.7 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 2678.6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 85.4 хувийг зарцуулсан байна.
Энэ оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн хүнсний гол нэрийн бараа гурилын үнэ 650 төгрөг, хонины мах 6000-6800 төгрөг, үхрийн мах 7000-8000 төгрөг, элсэн чихэр 1700, цагаан будаа 1900, шингэн сүү 1600 төгрөгийн үнэтэй. Нэг литр А-80 бензин 1630 төгрөг, А-92 бензин 1880 төгрөг, дизель түлш 1930 төгрөгийн үнэтэй байна.
Хөдөө аж ахуй , аж үйлдвэр: Одоогийн байдлаар мал төллөлт эхлэж байгаа ба 46 төл авснаас 93.6 хувь нь бойжиж байна. Нэг сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 895 толгойд хүрснээс тэмээ 8, адуу 56, үхэр 80, хонь 340, ямаа 411 толгойд хүрлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3443 толгойгоор буурчээ.
Нийт хорогдлын 75.5 хувийг Матад сумын хорогдол эзэлж байна.
Аж үйлдвэрийн газрууд 3422.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3310.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа.
Адуунчулуун ХК 75.1 мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК 14889.2 мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 32646.0 мян.Г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХК 639.7 тн гурил, 251.2 тн хивэг, 61.8 тонн талх үйлдвэрлэлээ.
Бусад хүнсний үйлдвэрүүд 36.8 тн талх, нарийн боов, 2.5 мян л сүү, сүүн бүтээгдэхүүн, 0.8 мян.л архи, 0.5 мян.л дарс, 32.8 мян.л цэвэр ус тус тус үйлдвэрлэж нийлүүллээ.
Тээвэр, холбоо, нийтийн аж ахуй: Аймгийн Холбооны газрын нийт орлого 32.0 сая төгрөгт хүрсний 54.4 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна.
Шуудан тээврийн газар 0.1 мянган зорчигч
тээвэрлэж, 220.3 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн,
1712 мян.төгрөгийн орлого, Айсвн ХХК 2.0 мянган зорчигч тээвэрлэж,
1303.5 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 4369.3 мян.
төгрөгийн орлоготой ажиллажээ.
Нийтийн аж ахуй ХК 148.2 сая төгрөгийн орлоготой ажилласны 38.5 хувь нь
хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн ус борлуултын орлого эзэлж байна.
Гэмт хэрэг: 2014 оны 1 дүгээр сарын байдлаар 63 гэмт хэрэг гарч үүний улмаас 4 хүн нас барж, 113.7 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 13 хэргийг 15 хүн согтуугаар үйлдсэн байна
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
СТАТИСТИКИЙН ХЭЛТЭСИЙН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих