Ан Сан Су Чи гадаадын иргэнтэй гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлсэн билээ. Мьянмарын үндсэн хуулинд гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн хориглодог юм. Ан Сан Су Чи ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа юм. Тэрбээр энэхүү асуудлаар өнгөрөгч долоо хоногт Армийн генерал Мин Ан Хлайнгтай уулзсан аж. Уг уулзалтын дараа Ан Сан Су Чиг заналхийлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэнэ.
Ан Сан Су Чиг цагдаагийнхнаас гадна хувийн бие хамгаалагчид нь давхар хамгаалах гэнэ. Тэрбээр гэрийн хорионоос суллагдсаныхаа дараа хувийн бие хамгаалагчтай болсон юм.
Б.Дэлгэрцэцэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих