Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2016 оны 02-р сарын 05-наас 07-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллах хугацаандаа харъяа салбар байгууллагынхаа удирдлагуудыг хүлээн авч үүрэг чиглэл өгөн, зарим алба хаагчдад шагнал гардууллаа. Ажил мэргэжилдээ үр бүтээлтэй ажилласан Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбатыг Хууль зүйн албаны "Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, мэдээлэл судалгааны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Батцэцэг, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Дашзав нарыг Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
Мөн тэрээр хилийн дугаар отряд,
заставын хил хамгаалалтын үйл ажиллагаа, хилчдийн амьдрал ахуй, хангамж,
албаны бусад үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцаж тодорхой
үүрэг даалгавар өглөө. Ялангуяа хугацаат болон гэрээт цэргийн алба
хаагчдын хувцас, унлага, бусад хэрэгслийн чанарт онцгой анхааран
ажиллах, дотоод нөөц бололцоогоо ашиглан яамны харьяа агентлаг,
байгууллагууд өөрсдөө үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр хангамжаа бүрдүүлэх
талаар тодорхой чиглэл өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих