Монгол орны зүүн бүс нутаг нь дэлхийд ховордсон хялганат хээрийг төлөөлсөн үнэ цэнэтэй экосистем юм. Тус бүс нутагт одоогийн байдлаар 13 хамгаалалттай газар нутаг байгаа нь зүүн бүс нутгийн 10 орчим хувийг эзэлж байна. Монгол орны Дорнод хэсэгт Дагуурын уулын хээрийн муж, Дорнод Монголын хээрийн муж, Дарьганга-Эрдэнэцагааны уулын хээрийн муж Хянганы баруун хэсгийн ойт хээрийн муж гэсэн байгалийн бие даасан 4 муж ялгарах боловч ТХГН-ийн төлөөллийн хувьд хангалтгүй байна. Хээрийн бүсэд байгуулагдсан ТХГН-ууд нийт хээрийн бүсийн дөнгөж 3.8 хувийг эзэлнэ. Энэ нь байгалийн бүс бүслүүрийн төлөөллийн хувьд маш хангалтгүй байгаагаас тодорхой газруудыг хамгаалалтад авч сүлжээг өргөтгөх шаардлага гарч байгаа билээ.
Тиймээс "Монгол улсын ногоон хөгжлийн бодлого” \УИХ.2014\ батлагдсантай холбогдуулан, Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа байгаль орчны даац чадавхид нийцүүлэн, сөрөг нөлөөгүйгээр төлөвлөн хэрэгжүүлэх чухал байна.
ТХГН-ийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжлах эрхтэй.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрт байгаа хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат овоо, уул, рашаан булгийн нийт 49 байршил бүхий 3.0 сая.га газрыг 5 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.
Цаашид дээрхи газруудын ангиллыг нэмэгдүүлж, хамгаалалтын нөхцөлд байдлыг сайжруулахад ашигт малтмалын лиценз бүхий газрууд болон орон нутгийн саналаас шалтгаалан 9 газрын нийт 800815 га талбайг хамгаалалтад авахаар санал боловсруулж, сум орон нутгийн иргэд дэмжсэнээр холбогдох сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргуулсан болно.
Тусгай хамгаалалтанд шинээр авах, өргөтгөхөөр санал болгож буй Халх таван уул, Монгол дагуур "Б”, Дун уул, Нөмрөгийн өргөтгөл, Ташгайн таван нуур, Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой, Жаран тогооны "А”, "Б” хэсэг зэрэг газрууд нь нийт 800815 га талбайг хамран оршино. Үүнд:
ТХГН-т хамруулах тогтоол гаргасан сумдын мэдээлэл
Д\д |
Газрын нэрс |
ТХГН-ийн ангилал |
Талбайн хэмжээ \га\ |
Сумдын тогтоолын огноо, дугаар |
1 |
Халхын таван уул |
БНГ |
72068 |
Баянтүмэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03-р сарын 25-ны 12 дугаар хуралдааны 10 дугаар тогтоол |
2 |
Нөмрөгийн өргөтгөл | БЦГ |
113140 |
Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05-р сарын 07-ны 05 дугаар хуралдааны 29 дүгээр тогтоол |
3 |
Ташгайн таван нуур |
БНГ |
155335 |
Халхгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05-р сарын 07-ны 05 дугаар хуралдааны 29 дүгээр тогтоол |
4 |
Хөх нуур |
БНГ |
98532 |
Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05-р сарын 16-ны 09 дугаар хуралдааны 02 дугаар тогтоол |
5 |
Жарантогоон А |
БЦГ |
97442 |
Матад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 10-р сарын 27-ны 07 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоол |
6 |
Жарантогоон Б |
БЦГ |
91105 |
Матад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 10-р сарын 27-ны 07 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоол |
7 |
Мэнэнгийн цагаан хоолой |
БЦГ |
43051 |
Матад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 10-р сарын 27-ны 07 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоол |
8 |
Дун уул |
БНГ |
52357 |
Баяндун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 11-р сарын 11-ний 20 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоол |
9 |
Монгол дагуур "Б” |
БНГ |
77785 |
Гурванзагал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12-р сарын 16-ны 10 дугаар хуралдааны 05 дугаар тогтоол |
Нийт талбайн хэмжээ \га\ | 800815 |
Улсын тусгай хамгаалалтанд хамруулах газруудын нийтлэг үндэслэл:
Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 13 хувь буюу 1,559,669,8 га талбай улсын тусгай хамгаалалтад байдаг бөгөөд одоо нэмж авахаар төлөвлөж байгаа 8 газрыг хамгаалалтад авснаар 749 811,47 га буюу 6,8 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 18.7 хувь улсын тусгай хамгаалалтад орох юм.
2. Газар нутгийг Улсын Тусгай Хамгаалалтанд авах нь дэлхийд хосгүй, онгон төрхөөрөө үлдсэн тал хээрийн экосистемийг хамгаалах, энэ газарт амьдардаг дэлхийд олон мянгаараа сүрэглэн амьдардаг туруутан амьтны нэг болох цагаан зээрийн амьдрах орчныг хамгаалах ач холбогдолтой. Иймд байршил нутгийн хувьд бага хэмжээтэй хамгаалагдаж буй ховор, ховордсон төрөл, зүйлийг хамгаалах асуудал чухал боловч манайд өргөн тархацтай цагаан зээр, монгол тарвага, хярс, мануулын дэлхийн тархацын ихэнх, тоо толгой, нөөцийн зонхилох хэсэг нь Монголд байдгийг анхаарч тархац нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалттай газарт хамруулан хамгаалах үүднээс нөөц газруудыг байгуулах, өмнө байгуулсан дархан цаазат газруудыг өргөтгөх замаар зарим амьтдын тархац нутгийг хамруулах чиглэл баримтлах зүйтэй байна. Иймд шинээр хамгаалалтад авах дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар, байгалийн нөөц газар нь ховор ба ховордсон амьтдаас гадна харьцангуй өргөн тархалттай амьтдын тодорхой тархац нутаг, амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
3. Хялганат хээрийн экосистем нь Монгол оронд нилээд талбай эзлэх боловч хил залгаа болон өөр бусад оронд ховор тохиолддог экосистем юм. Мөн хялганат хээр, дагуурын хээрийн экосистемийн шилжилтийн зааг нутаг болох бөгөөд байгалийн муж, ландшафтын шилжилтийн зааг нутаг хамгийн эмзэг, шинэ зүйл бий болохдоо амархан, байгаа зүйл нь устахдаа амархан байдаг. Тус нутагт унаган, завсрын унаган, үлдвэр болон нэн ховор ургамал, ургамалжилтын өвөрмөц төрхийг үзүүлэх хэвшил буюу ургамалжилтын бүлгэмдэл байдгийг судлаачид тогтоосон байна.
4. Монгол орны зүүн хэсэг цагаан зээрийн амьдрах гол орчин бөгөөд энд Монгол орны цагаан зээрийн дийлэнх хувь бэлчээрлэдэг. Зөвхөн бэлчээрлэхээс гадна төллөдөг гол орчин болдог. Мөн хээрийн бүсэд элбэг тохиолддог бүхий л хөхтөн, мэрэгч амьтад тархана. Тус нутгийг хамгаалалтад авснаар эдгээр амьтдыг хамгаалалтад авч амьдрах орчных нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн үржлийг нь хангах арга хэмжээ авах болно.
Шинээр хамгаалалтад авах газруудын ач холбогдол.
- Ховор, нэн ховор амьтан, ургамлаар баялаг, унаган төрхөө хадгалан үлдсэн, дэлхийд ховор хялганат тал хээрийг авч үлдэх, хуурайдуу болон хуурай хээр хамгаалагдана.
- Хамгаалалтад авагдсанаар Монгол улсын Засгийн газар нь Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.
- Улсын их хурлаас 1998 онд батлагдсан ТХГН-ийн үндэсний хөтөлбөр –ийн болон Дорнод аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангагдана.
- Шинээр хамгаалалтад авах байгалийн нөөц газар нь ховор ба ховордсон амьтдаас гадна харьцангуй өргөн тархалттай амьтдын тодорхой тархац нутаг, амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
- Монгол орны зүүн хэсэг нь цагаан зээрийн амьдрах гол орчин болдогийн хувьд тус газар хамгаалагдсанаар амьдрах орчинд илүү эерэг нөлөө үзүүлнэ.
- Тус нутагт унаган, завсарын унаган, үлдвэр болон нэн ховор ургамал, ургамалжилтын өвөрмөц төрхийг үзүүлэх эвшил, хэвшил буюу ургамалжилтын бүлгэмдэл байдгийг судлаачид тогтоосон байна. Цаашид Монгол дагуурын хялганат хээрийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэхэд чухал ач холбогдол, түлхэц болно.
- Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.
- Аялал жуулчлалыг хөгжүүлж, аймаг орон нутаг менежментийг нь хариуцах давуу талтай.
- Хамгаалалтанд авснаар бид ирээдүй хойч үедээ газар нутгаа унаган төрхөөр нь хадгалан үлдээнэ
Дорнод бүсийн УТХГН-уудын Дорнод хамгаалалтын захиргаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих