Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн талаархи санал дүгнэлт гаргах, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Хаврын тариалалтын ажил эхлэх гэж байгаатай Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцуулсан.
Тэрбээр хэлэхдээ "Энэ онд нийт үр тариа 315.3 мянган га-д, үүнээс улаанбуудай 304.5 мянган га-д, төмс 15.5 га-д, хүнсний ногоо 8.3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д, тосны ургамал 24.1 мянган га-д, нийтдээ 373,5 мянган га-д тариалалт хийж, үр тариа 439.6 мянган тонн, үүнээс улаанбуудай 426.4 мянган төмс 198,1 мянган тонн, хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25,9 мянган тонн, тосны ургамал 19.2 мянган тонныг тус тус хүлээн авч 329.5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.
Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарч, тариалан бүхий аж ахуй нэгж, иргэд 26,8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ 1.2 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбар таван мянган тонн үр тус тус нөөцөлжээ. Бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалах, буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор 20 мянган тонн үрийг импортоор авахаар УИХ-ын тогтооллоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө.
Үүний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13.2 мянган тонн буудай үр импортоор нийлүүлэх зөвшөөрөл олгоод байгаа аж. Мөн ОХУ-ын Алтайн хязгаар болон Буриадаас нийт 6.8 мянган тонн, "Милл хаус" ХХК хоёр тонн, бусад аж ахуй нэгж 3,8 мянган тонн, нийтдээ 10.6 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 2.4 мянган тонн үр орж ирсэн, 3.9 мянган тонн үр орж ирсэн, 3.9 мянган тонн нь тээвэрлэлтийн замдаа яваа" гэлээ.
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 329 суманд 15.5 га-д төмс тариалах бөгөөд нийт 38.7 мянган тонн буюу хүрэлцэхгүйц үрийн төмсний нөөц бүрдүүлээд байгаа аж. Мөн хаврын тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцлийн талаар санал хүргүүлж хэлэлцээр хийж тохиролцсон. Энэ хүрээнд хаврын тариалалт, уринш боловсруулалтын ажилд шаардагдах шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлж, намрын ургацаасаа зээлээ төлөхөөр тогтсон байна. Хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих