Баярын өдрүүдэд буюу 2016.02.06-нөөс 2016.02.13-нийг дуусталх хугацаанд аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд иргэд байгууллагаас нийт 181 дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.Үүнд Гэмт хэргийн шинжтэй дуудлага 22 , Захиргааны зөрчлийн шинжтэй 97, Ар гэрт нь хүргэж өгсөн 23, Дуудлаганд очиход байгаагүй 18 дуудлага ирсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол мэдээллийн 8-н Бусдын бие махбодид гэмтэл учруулах, 6-н Иргэдийн өмчийн хулгай , зам тээврийн осол 4, золгүй учрал 2, танхай 1, бусад 1 гэмт хэрэг бүртгэгджээ.Согтуугаар зөрчил гаргасан 100 иргэн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан байна.Гэмт хэрэг,хэв журмын дээрхи нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд урьд долоо хоног болон өнгөрсөн оны сар шинийн нөхцөл байдлыг бодвол гэмт хэрэг,зөрчил буурсан харьцангуй тайван өнгөрчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих