Дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд эдүгээ
нас сүүдэр 104-ийг зооглож байгаа аж. Тэднийг Симоне Тиот, Паулетте
Оливир гэдэг. Хамгийн ахмад ихрүүд Францын Амбуазад 1912 оны нэгдүгээр
сарын 30-нд төрсөн байна.
Төлөвлөсөн хугацаанаас даруй хоёр сарын өмнө төрсөн ихрүүдийг эмч нар амьд үлдэх боломжгүй хэмээн үзэж байжээ. Харин эдүгээ Амбуазын ойролцоох Онзайны өндөр настнуудын асрамжийн газарт хоёул хамтдаа энх тунх амьдарч байгаа аж.
Ихрүүдийн урт насны нууц нь үргэлж хамтдаа байсан явдал хэмээн тэд хэлж байна. Тэдний нөхрүүд нь нас барж, хүүхэд төрүүлээгүй учир ихрүүд эдүгээг хүртэл бие биеэ халамжилж амьдарч буй аж.
Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14824
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих