Буриад зоны соёл урлагийн "Алтаргана” наадам энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд болно. "Алтаргана” наадам энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ.
Ерөнхий сайдад "Алтаргана" наадмыг ивээлдээ аваач ээ гэсэн хүсэлтийг наадам зохион байгуулагчдаас тавьсаны дагуу долдугаар сарын 18-21-ны хооронд Алтаргана наадамыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадам нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг одоогоор 10 удаа зохион байгуулагдаад байгаа. Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд болж байсан юм.
Өнгөрсөн удаагийнх өөрөөр хэлбэл 2012 онд "Алтаргана” наадам Агын Буриадад болоход 15 мянган хүн оролцсон. Энэ нь үндэсний хэмжээний наадам болсоныг харуулж байгаа юм. Наадмын санхүүжилтийн тодорхой хувийг Засгийн газраас гаргана Мөн аймаг, орон нутгийнхан ч санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэнэ ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих