Пхеньян хотын хүн ам бараг гурван сая. Ийм хот АНУ-ын бүрэлдэхүүнд байдаг бол, онолын хувьд хэмжээгээрээ дөрөвт орж,хоёр сая хоёр зуун гучин мянган хүн аж төрдөг Хьюстон хотыг тавдугаар байр руу ухраах болно. Умард Солонгосын баг 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Бразилын багийн хаалганд бөмбөг оруулсан юм
Гэвч бразилчууд хоёр – нэгийн харьцаатай хожсон билээ.
Умард Солонгосын нутаг дэвсгэр америкийн Пенсильвани муж улсын нутагтай бараг тэнцүү. Пенсильвани муж улсын нутаг дэвсгэрийн талбай нэг зуун арванесөн мянган хавтгай дөрвөлжин километр байдаг бол, Умард Солонгосынх нэг зуун хорин мянган хавтгай дөрвөлжин километр юм.
Тус орны үржил шимтэй газар хорин хувиас бага ажээ Газар тариалан эрхлэж болох нутаг нь америкийн Нью-Жерси муж улсынхтай ойролцоо бөгөөд энэбарагцаалвал хориндөрвөн мянган хавтгай дөрвөлжин километртэй тэнцүү юм.
Умард Солонгосын армид алба хаахад тэнцэх цэргийн насны хүмүүсийн тоо Норвегийн хүн амаас хоёр гаруй дахин олон
Тус оронд цэргийн алба хаахад тэнцэх 6,5 сая эрчүүд, 6,4 сая эмэгтэйчүүд байдаг байна. Энэ нь нийлээд бараг арвангурван сая. Норвег улс таван сая хүн амтай.
Умард Солонгосын замын гурав хүрэхгүй хувь нь хатуу хучилттай ажээ
Тус оронд хоринтаван мянган километр урт зам байдгаас ердөө долоон зуун километр нь хатуу хучилттай гэнэ.
Катар улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Умард Солонгосынхоос 51 дахин их ажээ 2014 онд Катар улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийд хамгийн ихийн нэгэнд орж, 92,4 мянган ам. доллар байжээ. Умард Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 1800 ам.доллар юм.
Умард Солонгос африкийн Сомали улсын хамт хамгийн их авлигад идэгдсэн оронд ордог байна Авлигын тухай жил тутмын статистикийн мэдээгээр, энэ орон хамгийн их авлигад идэгдсэн орны нэг ажээ.0-оос (хамгийн муу дүн) 100 хүртэлх (хамгийн бага авлигатай)жагсаалтад 174 орон ордог байна. Харин Умард Солонгос найман баллаар үнэлэгджээ. |
Хятадаас зүүн тийш орших хаалттай орон – Умард Солонгосын тухай цөөхөн баримтыг ч болов хүн бүр сонссон байх учиртай. БНАСАУ-ын засгийн газар цөмийн цохилт өгнө хэмээн дэлхий нийтийг үе үе сүрдүүлж байдаг учир, энэ улс сонин хэвлэлийн мэдээ, материалын гарчигт бичигдэх нь цөөнгүй байдаг билээ.Гэхдээ л тус ороняалт ч үгүй учир битүүлэг хэвээр байгаа бөгөөд тэнд очиж, бодит байдалтай танилцаж чаддаг сэтгүүлч тун цөөхөн. Тийнхүү энэ өвөрмөц улстай илүү ойр танилцах боломж олгож, гайхал төрүүлэх зарим баримтыг танилцуулж байна.
Умард Солонгос өөрийн цагийн бүс бий болгожээ
Энэ улс 2015 оны наймдугаар сарын 15-наас өөрийн цагийг мөрдөж байгаа ажээ."Пхеньяны цаг” гэгч нь япончууд Солонгосын хойгийн нутаг дэвсгэрийг булаан эзлэхээс өмнө тэнд мөрдөж байсан цагийн бүстэй тохирдог байна.
8000 ам. доллартай бол тус орноос явж болно
Ким Чен Уныг засгийн эрхэнд орсноос хойш энэ хаалттай улсаас гарч явах нь улам хэцүү болжээ.Хятад улсад хүрэхийн тулд найман мянга орчим ам. доллартай байх хэрэгтэй гэнэ. Энэ нь хэрвээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жилд дөнгөж 1800 ам. доллар байдгийг харгалзан үзвэл, дунд зэргийн амьжиргаатай иргэнд олдох мөнгөнөөс хавьгүй их мөнгө юм.
Ким Чен Ирийн нэг жилийн согтууруулах ундааны зардал жилийн дундаж орлогоос найман зуу дахин их байжээ
Талийгаач Ким Чен Ир багцаалсан дүгнэлтээр, жил бүр «Хеннесси» коньяк авахад долоон зуун мянган стерлингийн фунт зарццуулдаг байжээ.Умард Солоннгосын нэг орошин суугчийн жилийн дундаж орлого үүнээс найман зуун дахин бага юм.
Солонгосын дайнаас хойш төрсөн Умард Солонгосын оршин суугчид Өмнөд Солонгосын оршин суугчдаас ойролцоогоор таван сантиметрээр намхан ажээ
Өндрийн ийм ялгаа нь Умард Солонгосын зургаан сая оршин суугч байнга өлөн зэлмүүр байдагтай холбоотой аж. Энэ улсын хүүхэд багачуудын гуравны нэг нь хангалттай хэмжээний хоол тэжээл тогтмол иддэггүй байна.
Зуун хувь бичиг үсэгтэй болсон гэж засгийн газар мэдэгддэг
Арвантаваас дээш насны хүмүүс бичиг үсэг мэддэг байна.
Төрөөссайшааж батласан хорин найман төрлийн үс засалт байдаг
Эмэгтэйчүүд арвандөрвөн төрлөөр үсээ засуулж болдог гэнэ.Нөхөрт гарсан эмэгтэйчүүд богино үстэй байх ёстой бол, харин нөхөр гараагүй бүсгүйчүүдийг илүү урт үстэй байхыг зөвшөөрдөг байна.Эрчүүдийг таван сантиметрээс урт халимагтай байхыг хориглодог бөгөөдүсээ хоёр сантиметрээс богино тайруулж болдоггүй гэнэ. Настай хүмүүс үсээ долоон сантиметр хүртэл уртургуулж болдог байна.
Билл Гейтсийн хөрөнгө Умард Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүнээс ойролцоогоор тав дахин их ажээ
Билл Гейтсийн хөрөнгө барагцаалвал наян тэрбум доллараар үнэлэгддэг. Эдийн засгийн статистикийн мэдээгээр, Умард Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн арвантаван тэрбум ам. доллар байдаг аж, гэхдээ энэ тухай албан ёсны баримт байдаггүй юм.
С.Инда
bataar.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих