Хамгийн "аз жаргалтай” орон – Австрали ба Колумб
Парис хотноо үйл ажиллагаагаа явуулдаг "OECD” (Organisation for Economic Cooperation and Development) байгууллагын гаргасан судалгаагаар Австрали орныг хамгийн аз жаргалтай №1 орон (2013)-аар нэрлэжээ. Харин "WIN / Gallup International Association” компаниас явуулсан санал асуулгаар Колумбчуудыг хамгийн аз жаргалтай буюу баяр хөөрөөр бялхсан орноор онцолжээ. Санал асуулгад нийт 54 орныг хамруулсан ба эдгээрээс Колумбын иргэд баяр хөөр, сэтгэлийн цэнгэл жаргалаараа бусад орноос хоёр дахин илүү байсан гэнэ.

Хамгийн "цэвэрхэн” орон – Исланд
Энэхүү үзүүлэлтийг "Yale & Columbia Universities” сургуулиудын эрдэмтэд олж тогтоосон ба 163 орноос хамгийн цэвэрхэн нь Исланд орон болжээ. Байгалийн тэнцвэрт байдлын индекс буюу ус ба агаарын бохирдол, ногоон байгууламж, хорт хийн түвшин, хүн амын эрүүл мэндийн байдал зэрэг үзүүлэлтээрээ ийнхүү 93.5 гэсэн үнэлгээг авч хамгийн цэвэрхэн орноор нэрлэгджээ.

Бүсгүйчүүлд хамгийн "ээлтэй” орон – Шинэ Зеланд
"The Economist” сэтгүүлээс ажиллаж амьдрахад хамгийн таатай орны жагсаалтыг гаргалаа. Үүнд бүсгүйчүүлд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ хийгээд ажиллах орчин, ажлын хөлс зэрэг цөөнгүй үзүүлэлтээрээ Шинэ Зеланд улс тэргүүлсэн бол хамгийн тааламжгүй орноор Өмнөд Солонгос ба Японыг нэрлэжээ.

Хамгийн энх тунх орон – Исланд
Энх тунх гэдэг нь "Пицифизм”-ийг баримтлагч гэдэг утгаараа бөгөөд энэ нь дайн дажин, хүчирхийллийг эсэргүүцдэг үзэл баримтлал юм. Эдгээр орны тоонд №1 Исланд, №2 Дани ба Шинэ Зеланд орсон байна. Бусад Судан ба Афганистантай харьцуулахад Сомали нь арай тайван орон болсон гэнэ.

Хамгийн "боловсролтой” орон – Канад
АНУ болон Олон улсын эдийн засгийн салбарын эргэн тойрон дахь мэдээлэл, тандалт судалгааны "24/7 Wallst.” байгууллагаас дэлхийн хамгийн боловсролтой орны жагсаалтыг гаргасан тухай бид мэдээлж байсан билээ. Ийнхүү жагсаалтад Канад улс тэргүүлсэн ба тус улсын насанд хүрсэн нийт хүн амынх нь 50%-аас дээш хувь нь дээд боловсрол эзэмшсэн дэлхийн цор ганц орон болсон юм.

Жуулчлахад хамгийн "тааламжгүй” орон – Болив
Дэлхийн Эдийн засгийн форумаас (2013.05 сар) гаргасан үнэлгээгээр аялахад хамгийн тааламжгүй уур амьсгалаар угтдаг буюу нөхөрсөг бус орноор Болив тодорчээ. Үүний дараагаар Венесуэл ба ОХУ зэрэг улс нэрлэгдсэн бол эсрэгээр жуулчдад хамгийн тааламжтай "нөхөрсөг” орноор №1 Исланд, №2 Шинэ Зеланд, №3 Морокко оржээ.

Хамгийн үзэсгэлэнтэй "бүсгүйчүүлтэй” орон – Швед
Одоогоор "Traveler’s Digest” сэтгүүлээс гаргасан шиг энэ төрлийн нэгдсэн жагсаалт мэдээлэл хараахан үгүй байгаа бөгөөд өнгөрсөн жил гаргасан судалгаагаар Швед орныг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүлтэй №1 орноор нэрлэсэн байна. Швед бүсгүйчүүд нөхөрсөг зан харилцаатайгаас гадна боловсролыг эрхэмлэдэг ба цэнхэр нүдтэй, шаргалхан үст үзэсгэлэн төгөлдөр охин тэнгэрүүд байх ажээ.

Гутранги үзэлтэй орон – Франц
Франц орныг дэлхийд шагшин магтах олон гайхалтай зүйл бий. Харамсалтай нь саяхны нэгэн судалгаагаар тус орны иргэдийг хамгийн гутранги болохыг тогтоожээ. Жил бүр энэхүү судалгааг "Le Parisien” сонин ба "BVA – Gallup” байгууллагаас хамтран явуулдаг ба таван тивийн 51 гаруй орнуудаас ийнхүү жагсаан авч үздэг гэнэ. Ингээд аливаад гутранги ханддаг дүнсгэрдүүхэн орноор Европын цөөнгүй орон нэрлэгдсэнээс Франц №1 дугаарт оржээ.

Хамгийн их "секс” хийдэг орон – Грек
Энэхүү үзүүлэлтийг "Durex” компаниас явуулсан судалгаагаар гаргасан ба Грек улсын иргэдийн 87% нь долоо хоногт тогтмол секс хийдэг гэсэн үзүүлэлтээрээ №1 дугаарт нэрлэгджээ. Үүний дараагаар Бразиль 82%, ОХУ 80% нь сексийн идэвхитэй амьдралтай байдаг гэсэн байна. Харин сексийн хамгийн идэвхигүй орон бол Япон байсан ба судалгаанд хамрагдсан хүмүүсийн 34% нь л долоо хоногт дөнгөн данган ганц нэг хурьцал үйлддэг гэжээ.

Хамгийн "чинээлэг” орон – Катар
"Forbes” сэтгүүлээс тун саяхан гаргасан дэлхийн хамгийн чинээлэг орны жагсаалтад Катар орон №1 дугаарт орсон билээ. Байгалийн хий болон газрын тосоор нэн баялаг Катар улсын дараагаар Лукбембург нэрлэгджээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1485
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих