"Шилэн” хэмээх алдартай болсон иргэн Б.Цогтгэрэл Цагаан сар дууссан тул ажилдаа оржээ. Тэрээр 2015 оны хуучин Шилэн дансны мэдээллүүдийг 2016.01.25 дотор нөхөн оруулах ёстой Сангийн сайд Б.Болорын үүрэг даалгаварыг дарга нарт тулган шахаж шаардаж байсан бөгөөд түүнд Сангийн яамны газрын дарга нар "Цагаан сарын дараа бүх юм ОК болно тайван хүлээж байгаач” хэмээн гуйсан талаар өчигдөр орой өөрийн Twitter хуудсаараа дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржруу бичиж ажил хийхэд хүндрэл бэрхшээл гарах тул тэвчиж хүлээсэн тухайгаа ч бичсэн байна. Гэвч Сангийн яамныхан Цагаан сарын дараа ямар нэгэн үр дүн гаргаж чадалгүй өдийг хүрсэн тул ийнхүү гомдол гаргав.
Энэ байдлыг удаан тэвчихгүй гэдгээ мэдэгдэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Тамгын дарга Ш.Жандос, Газрын дарга Б.Нямаа, Э.Хангай, Б.Доржсэмбэд нарыг АТГ, Эрүүгийн цагдаа, Тагнуулын байгууллагуудад өгч шалгуулах хүсэлттэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байна.
shuurhai.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих