Монгол улсын эдийн засаг өдрөөс өдөрт дордож байгаа талаар учир мэдэх хүмүүс ярих боллоо.
Тэгвэл өнөөдөр манай улсын нийт өрийн хэмжээ 21.5 тэрбум ам.долларт хүрээд байна.Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2015 оны 3-р улирлын гүйцэтгэлээр 21,483 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс гурван хувиар буюу 532 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Тодруулбал, Засгийн газар болон Төв банкны гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар буюу 722 сая ам.доллараар өсч 5,753 сая ам.долларт хүрсэн. Мөн хувийн хэвшлийн гадаад өр нэг хувиар буюу 190 сая ам.доллараар бууран 15,730 сая ам.долларт хүрчээ.
Ингэснээр манай улсын нийт гадаад өр ДНБ-ий 180 хувьд хүрч байгаа юм.
Гадаад өрийг дотор нь задалж үзвэл, Засгийн газрын шууд өр 3556 тэрбум ам.доллар, Монгол банкны өглөг 1876 тэрбум ам.доллар, Банк хадгаламжийн байгууллагын өглөг 3352, аж ахуйн нэгж хоорондын зээллэг 10533 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс гадна манай улс эдийн засаг дордож байгааг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын гаргасан судалгаа батлаад байна. Тиймээс ОУВС, Дэлхийн банкны хамтарсан "Өрийн зохистой байдлын анализ /DSA/” судалгаагаар Монгол улс өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй, банкны салбар эмзэг байгааг сар шинийн өмнөхөн мэдээлсэн.
-Өрийн дарамтад орсон орнуудыг тэргүүлэх үү-
Манай улсын хувьд 2013 онд "Economist” сайт дээр хамгийн их өрийн дарамтад орсон орны жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байсан юм. Тухайн үед манай улсын өмнө Африкийн Зимбабвэ улс бичигдэж байв. Хоёрхон жилийн дотор бид өрөө гурваас илүү хувиар гадаад өрөө нэмэгдүүлсэн байна.
Манай улсын гадаад өр анх 2002 онд нэг их наяд төгрөг байсан бол 2014 онд 14 их наяд төгрөгт хүрч даруй 14 дахин өссөн байдаг. Бодит байдал дээр Монгол Улсын өрийн үлдэгдэл өрийн таазын 58,5 хувийг аль хэдийнээ давсан гэхэд хилсдэхгүй.
Энэ талаар УИХ-ын гишүүн эдийн засаг судлаач Г.Занданшатар "Монгол улсын энэ их өр зээл, их хэмжээний зарлага, зарцуулалтыг бодит эдийн засагт эргэж өгөөжөө өгөх төслүүд рүү хийсэн бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийнх шиг хямрахгүй. Экспортыг дэмжиж, импортыг орлох төслүүдэд зарцуулагдсан бол төгрөгийн ханш доройтож, ам.доллар 2000 төгрөгт хүрэхгүй байсан. Өнөө жил Монгол Улс 996 сая ам.долларын гадаад өр төлөх үүрэгтэй бол 2016, 2017 онд нийт дөрвөн тэрбум гаруй ам.доллар төлөх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа.
Үргэлжлэлийг доорхи хаягнаас үзнэ үү
http://gereg.mn/news/9059/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих