ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү гэргий О.Ариунзултай хамтран "Cool love” тоглолтоо энэ сарын 12-нд тоглов. Орос дуугаар олонд танигдаж, басхүү Монголдоо ч нэлээд хөдөлмөрч залуу гэдэг утгаараа түүний тоглолтыг үзэх гэсэн залуус хайртыгаа дагуулан "Crocus event hall”-ыг зорьсон.
Билетийн үнэ ч чамгүй өндөр учраас залуус бүхнээ шавхаад ч болов хайртдаа гэгээн хайрын баярын бэлэг болгон тоглолт үзүүлэхийг зорьсон хэрэг л дээ. Гэтэл тоглолт тэдний санаанд хүрээгүй талаар шуугицгааж байна.
Өндөр үнэ төлж үзсэн тоглолтоос ямар ч сэтгэлийн таашаал авч чадаагүй залуус дэмий л бухимдаад өнгөрчээ. Залуусын бухимдах болсон шалтгаан эхнэртэй нь холбоотой юм билээ. Учрыг тодруулбал, Б.Амархүү загвар өмсөгч бүсгүйтэй гэр бүл болж тэдний ариун хайрын түүх олон ч шар хэвлэлээр гардаг. Тэгвэл хосууд гэгээн хайрын баяраар хамтарч тоглолт хийхээр болсноо сүр дуулиантай зарлаж билетээ борлуулсан аж. Гэтэл амьд хөгжмийг даган дуулж байгаа эхнэрийнх нь дуулахыг сонссон залуус бухимдаж эхэлсэн нь тэр.
Ямар ч хөгжмийн мэдрэмжгүй, тайзан дээр гараад илт сандарч, англи дуудлагаа хазгай мурий дуудаж, оросоор дуулах дуундаа нөхөртэйгээ өнгө зөрж ёстой л бантанг нь хутгасан аж. Хэдийгээр Б.Амархүү амьд хөгжимтэй гайхалтай хоршин дуулж байсан ч эхнэр нь солгой дуулахад залруулах гэж аргаа барж байсан гэх. Б.Амархүү бол дуучин хүн. Гэвч эхнэрээ ингэж олны доог тохуу болгох хэрэг байсан уу.
О.Ариунзул бол загвар өмсөгч. Гэхдээ дуучин нөхөртэй байлаа гээд дуулчихна гэсэн үг биш. Энд хэн нэгний мууг үзэх гэсэнгүй. Гагцхүү урлагийн үнэ цэнэ, дуучны нэр хүнд гэж хамгийн чухал зүйл. Би дуулдаг учраас миний эхнэрийг ч үзэх ёстой гэж урлагийн нэр хүндийг унагаж, өч төчнөөн мөнгө төгрөг үрж тоглолтыг нь үзсэн залуусыг ингэж доромжлох хэрэг байсан уу, гавьяат аа.
Жирийн нэг загвар өмсөгч хүүхний өмсч гарсан улаан даашинзыг дуудлага худалдаанд оруулна гэх мэтээр хэт их шоудсан, ханийнхаа нэр хүндээр тоглосон энэ тоглолт дуулиан тарьсан шигээ дуулиантай байж чадаагүйг эрхэм гавьяат өөрөө ойлгосон биз.
Эх сурвалж: www.mminfo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих