МАХН-ын дарга Н.Энхбаярын мөрөөдөл талаар болж байх шиг. Ямартаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амлалтаа бичлүүлж түүнд амласан ШАДАР САЙД-ын суудалд суулгах албан тоотыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 220 тоот бичгээр ирүүлсэн.
Гэвч Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилохоос өмнө АТГ-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүллэгийг хуульд заасны дагуу хянан үзээд "томилж болохгүй" гэсэн хариуг өчигдөр орой албан ёсоор өгсөн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Засагт орох гэсэн Н.Энхбаярын мөрөөдөл салхинд хийссэн бололтой. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийн УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн мэдүүлсэн нь их түймрийг дэгдээж энэ засаг үлдэх эсэх нь эргэлзээтэй байсан үед Ардчилсан нам засгаа авч үлдэхийн тулд МАХН-ын дарга Н.Энхбаярт буулт хийж түүнд албан тушаал амласан гэсэн шуум дэгдсэн билээ. Тиймдээ ч энэ сарын нэгний өдөр Шадар сайдад нэр дэвшүүлсэн юм.
Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ацан шалаанд орчихлоо. Учир нь УИХ-ын дарга болоод АН-ын даргатайгаа тохироонд хүрсэн ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хараахан тохироонд хүрч амжаагүй байсан бололтой.
Харин энэ мэдэгдлийн хариуд МАХН-ын дарга Н.Энхбаяр дараагийн нүүдлээ хийхээр зэхэж байж ч магадгүй. Эвслийг задлаад Засгийг унагах "Б" төлөвлөгөө түүний дотор нуугдаж байгаа нь тодорхой. Тохироогоо биелүүлээгүй АН болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамтарч мадлуулж байснаас ЗАСГИЙГ УНАГАХ нь илүү амар.
Ингэхээр ацан шалаанд орсон Ерөнхий сайд, засагт орох мөрөөдөлтэй МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрын тохироо хэдий удаан нөхөрлөл болохыг цаг хугацаа л харуулах хэрэг.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих