Манай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Гантбатыг хуурамч тамга ашиглан улсын дээд шүүхийг хуурсан гэж Дорнод аймгийн шүүхээс үзлээ.
Хэргийн учиг гэвэл Ардчилсан намын Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татсан шийдвэрийг Дорнод аймгийн АН гаргасан юм байх. Гэтэл мань 2 шүүхэд зарга үүсгэж заргалджээ. Хэд хэдэн удаагийн шүүх хурал болж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мань 2-ыг эргүүлэн татах АН-ын шийдвэрийг зөв хэмээн шийдвэрлэсэн байна. Шийдвэрийг давж заалдах ганц найдвар үлдсэн нь улсын дээд шүүх байв. Гэвч ялагдах нь нэгэнт тодорхой байсан учир өөр арга сүвэгчлэхээр болж нэгэн мэргэн арга олсон нь намынхаа эрх мэдлийг авах байв.
Чухам төгс гэх арга нь өөрсдийн найз түрийвч нэгтэй гэж яригддаг аймгийн Засаг дарга С.Ганбатыг намынхаа дарга болгох байв. Ингээд хууль бус хурал хуралдуулж санасандаа хүрэв. Тэр үед Ардчилсан нам Р.Бурмаа, Д.Цэрэнчимэг гэх 2 даргатай байсан бол С.Ганбат нэмэгдээд 3 даргатай болчихов. Ингээд тамгаа авна гэж зүтгэсэн боловч АН-ын дарга Д.Цэрэнчимэг тамгаа зүгээр май гэхгүй нь мэдээж. Арга ядаад тамга захиалан хийлгэж С.Ганбатад өгөв. Харин шинэхэн тамганы анхны дардас нь улсын Дээд шүүхийг хуурах албан бичиг байв. Тэрийгээ ч гүйцэлдүүлж шүүх хурал болох өдөр нь С.Ганбатын гарын үсэгтэй бичгээ хүргүүлэн мултарсан юм байх. Эл хэрэг маргаан олон сарын турш цагдаа, прокурор, шүүх дамжин явсаар өнгөрсөн 5 дахь өдөр эцэслэн шийдэгдсэн байна. Дорнод аймгийн шүүх С.Ганбатыг улсын Дээд шүүхийг хуурсан болохыг тогтоожээ.
С.Ганбатад Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах зүйлчлэлээр хэрэг үүсгэх бололтой. Энэ талаар манай сайт дахин сурвалжлан хүргэх болно
эх сурвалж: www.dfact.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих