Мэргэжлийн хөлбөмбөгчийн шалгаруулалтад оролцохоор Английн зүг хүлгийн жолоо залсан залуусаас Г.Ганбаяр эхний тоглолтдоо оролцжээ. Тодруулбал, уржигдар "Барне” клубийн академийн багийн өмнөөс Г.Ганбаяр анхны албан ёсны тоглолтод оролцож, Норвегийн премьер лигийн 2008 оны аварга "Штабэк”-ийн академийн эсрэг тогложээ. Багууд 2:2-оор тэнцсэн бөгөөд Г.Ганбаяр нэг гоолын дамжуулалт өгсөн байна. "Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга, тус клубийн тоглогч С.Гал-Эрдэнэ болон "Хоромхон”-ны тамирчин Г.Ганбаяр нар Английн Лондон хотноо бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн базааж байгаа аж. Манай хоёр хөлбөмбөгчийн шалгуулахаар очсон "Барнет” өдгөө Английн хөлбөмбөгийн дээрээсээ дөрөв дэх лиг буюу хоёрдугаар лигт өрсөлддөг клуб юм. Энэ багт хөлбөмбөг сонирхогчдын сайн мэдэх Жэйсон Панчон, Янник Боласси нар хүчин зүтгэж байсан бол Эдгар Давидс карьерынхаа сүүлийн тоглолтдоо оролцож байжээ.
Үүний зэрэгцээ "Улаанбаатарын унаганууд” клубийн тоглогч Ц.Түмэнжаргал, Х.Цэнд-Аюуш бодон "Сэлэнгэпресс”-ийн А.Мөрөн нар Өвөрмонголын Шилийн гол аймгийн багтай нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд удахгүй эх орноосоо мордох юм
ҮНДЭСНИЙ ШУУДАН

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14909
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих