"Шуранхай” хамтлагт байхаасаа л авьяастай, адтай гэгдэж байсан дуучин Т.Эрдэнэчимэг гавьяат жүжигчин С.Жавхлантай
ханилснаас хойш хэсэг хугацааид уран бүтээлээсээ завсарлага аваад байв. Амралттай байх зуураа нөхөртэйгөө гурван дуу хамтран дуулсан тэрбээр саяхнаас бие даасан уран бүтээлдээ оржээ. Уртын дуугаар цомог гаргахаар шийдсэн түүнд мэдээж хань нь томоохон дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Шинэ цомогт хэдэн дуу багтах нь тодорхой бус ч эхнээс нь үүцээ задалж эхэлсэн юм.
Өвөрмонгол түмний уртын дуу "Зургаан ханатай гэр минь” хэмээх дууг донжтой нь аргагүй амилуулсан дуучин бүсгүй шинэ цомогт багтсан хоёр дахь дууныхаа клипний зураг авалтад орсон байна. Арын сайхан хангайгаас гаралтай тэрбээр "Зургаан ханатай гэр минь” дууныхаа клипийг төрсөн нутагтаа хийсэн нь олны таашаалд ихэд нийцээд байгаа билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих