Монголд 4G үйлчилгээг нэвтрүүлж буй талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.
Тус хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсын "Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан "Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх хүсэлт ирүүлсэн үйлчилгээ эрхлэгчид болох Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д энэхүү үйлчилгээг тус тус нэвтрүүлсэн байна.
4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм.
Одоогоор Жи-Мобайл ХХК нь уг үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зөвшөөрлийн хүсэлт ирүүлээгүй байгаа бөгөөд хүсэлт ирүүлсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой гэдгийг албаны эх сурвалж онцолсон юм.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих