Энэ сар шинийн өдрүүдэд Дорнод аймагт бас л МАН-ынхан нэгнийгээ
унагахаар үзэж тарж байна. Уг нь Дорнодод 2012 оны орон нутгийн
сонгуулиар МАН ялж, М.Бадамсүрэнг засаг даргаар томилуулахаар тухайн
үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт удаа дараа мэдүүлээд томилуулж чадаагүй.
Ийнхүү бүхэл бүтэн аймагт улстөрийн хямралыг нүүрлүүлж орхисон.
Жил гаруй ийнхүү хэрэлдсээр АН-ын гишүүн С.Ганбатыг аймгийн засаг даргаар батламжилсан. Гэвч Дорнодын АН-ынхан хоорондоо бас л үзэж тарсан. Ингэсээр тэд С.Ганбатыгаа огцруулснаар М.Бадамсүрэн засаг даргын суудалд арайхийж нэг юм очсон.
Гэвч Дорнодод байдал тогтворжсонгүй. Эдүгээ дахиад л сандал суудлын хэрүүл эхлээд байна. Дорнодын ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нь нэг намаас томилогдсон Засаг даргатайгаа таардаггүй аж.
Дорнодын
Засаг дарга нь ИТХ-ын даргаа огцруулахаар байнга асуудал тавьж байгаа
аж. Тэдний энэ байдлыг АН-ынхан ч дэвэргэж байгаа нь тодорхой. Ийнхүү Дорнод
аймагт МАН-ын нэр хүндийг шороотой хутгаж байгаа М.Бадамсүрэн,
Р.Зоригтбаатар, Мөнгөнбат нарт МАН-ын удирдлагууд арга хэмжээ авахаар
ярьж эхэлжээ. Тэгэхгүй бол ирэх сонгуульд МАН тус аймгаас суудал горьдолтгүй болох нь.
Г.Самбаа
http://www.zaluu.com/read/3e89f8aa
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14925
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих