Жамухын алтан бүс гэдэг шиг дэлхий алтан бүстэй байдаг гэнэ. Тэрхүү
алтан бүсийг Канад улсад төвтэй "Erdene Resoure Deveropment” компани
олчихсон юм байх.
2012 оноос явуулсан тэдний мэдээ, мэдээллээс харахад ийм сэтгэгдэл
төрнө. Төв Азийн Тянь Шан алтны судал олчихлоо гэж зарласан. Алтан
бүсний сургаар Торонтогийн бирж дээрх хувьцаа нь 40 хувиар өссөн гэдэг
юм билээ.
Тус компанийн Ерөнхийлөгч Петер Акерли "Би 1997 оноос Монгол Улсад
ажиллаж байна. Анх удаа амжилт оллоо. "Алтан нар” ордод 45 тонн алт бий.
Оюу толгойтой харьцуулах юм бол газрын гадаргатай тун ойр.
Тэрбум ам.долларын алт бий” гэсэн байдаг. 45 тонн алт гэдэг бол Бороо
гоулдаас арай бага орд юм. Харин Монголын уул уурхайн үндэсний
ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба "Алтан нар гэдэг орд Бороо гоулдаас
хамаагүй бага” гэсэн байдаг.
Энэ үеэс эхлэн эргэлзээ бий болоод явчихаж байгаа юм. Алтан нар орд гэх
үү, үгүй юу гэсэн асуулт гарч ирнэ. Хайгуулын ажил бүрэн дуусаад
техник эдийн засгийн үзүүлэлт хийгдсэний дараа орд гэдэг.
Одоогоор Баянхонгор аймгийн Шинэжинс, Баян-Өндөр суманд хайгуулын ажил
хийгдэж байгаа юм. Ашигт малтмалын газраас тодруулахад "Алтан нар”
гэсэн орд байхгүй” гэдгээ хэлсэн.
Харин Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол” гэдэг компани
хайгуулын тайлангаа Ашигт малтмалын газарт ирүүлээгүй байж шуугиан
тарьсан байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
М.Ариунбаяр "Баянхонгор аймгаас гаралтай нөхөд "Манай нутагт их мундаг
орд гарсан гэнэ. Хэлээд өгөөч” гээд байгаа юм. Яг ямар орд болохыг нь
мэдэхгүй. Хэвлэлээс харахад канадчууд Баянхонгор аймагт хайгуул хийж
байгаа юм билээ” гэв.
Монгол Улсын хөрс шороог хөндөж байгаа учраас холбогдох байгууллагын
хяналт дор, хууль тогтоомжийн дагуу ажиллах ёстой. Гэтэл канадын
хөрөнгө оруулалттай гээд компанийн талаар мэдэх албан тушаалтан алга
байгаа юм. 45 тонн алтны талаар мэдэх албан тушаалтнууд бүр цөөхөн.
"Erdene Resoure Deveropment” компани Торонтогийн бирж дээр хувьцаагаа
40 хувиар өсгөсөн хэдий ч хайгуулын ажлын тайлангаа ч дуусгаагүй. Тийм
атал тэрбум ам.долларын алт хөрсөн дор бий гэж заагаад л.
Энэ бүгдийн цаана Монгол Улсын уул уурхайн нэр хүнд явж байгаа юм.
Канадчууд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэрээр Монгол Улсыг хаана
байдгийг ч бараг мэдэхгүй нөхдөөс мөнгө авч байна. Тэр мөнгөөрөө
хайгуулын ажлаа ч хийхгүй байгаа нь гайхшрал төрүүлэх болов.
Сүүлийн жилүүдэд шуугиан тарьсан алдартай ордуудыг дамлан зардаг
болсон. 19 хүний гар дамжсан орд ч байна. Хөрөнгө мөнгө гаргаад ашиглах
гэхээр нэг л эргэлзээтэй байдаг учир ийн дамлаад байдаг бололтой.
Сүүлийн жилүүдэд дэлхийд хосгүй ордууд өдөр болгон "мэндэлж” байв.
Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өвөртөлсөн хүн бүхэнд "Дэлхийн
хэмжээний” ордууд байсан.
Гэтэл тэдгээр орд ашиглалтад орсонгүй. Хэвлэлээр шуугиулж байгаад хэн
нэгэнд зарчихдаг юм билээ. Түүний хамгийн тод жишээ бол "Олон Овоот”-ын
орд шүү дээ.
Таван тонны нөөцтэй орд хэдэн арав дахин үржүүлж дээр дооргүй нэвт
хулхидаж орхисон. Түүнтэй адил "Алтан нар” гэдэг байхгүй орд олон
хүнийг хулхидаад дэлхийгээр нэг шившиг болох вий дээ.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих