Бээжингийн олимп буюу 2008 оны зуны олимпийн наадамд хоёр ч удаа Монгол улсын төрийн дуулал эгшиглэснээр зуны олимпийн хос аварга төрсөн билээ. Харин манай улс өвлийн олимпийн аварга бүү хэл медальтантай болно гэхэд хол санагддаг байсан. Тэгвэл тэрхүү хол зайг ойртуулж өвлийн олимпийн тэр тусмаа манай улсаас олимпийн анхны эмэгтэй аварга төрлөө.
Норвегийн Лиллехаммер хотноо зохиогдож буй залуучуудын өвлийн II олимп энэ сарын 12-нд нээлтээ хийсэн юм. Уг өвлийн олимпийн наадам энэ сарын 21-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 70 улсын 1100 тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна. Уг наадамд гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд эрх аван оролцсон Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртсэн сайхан мэдээ байна. Тэрбээр Итали Боназа Ноеми, БНСУ-ын Чүн Жэ Вүн, БНХАУ-ын Шень Хань Ян нарын хамтаар холимог багийн төрөлд амжилттай уралдаж алтан медалийн болзол хангасан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих