Бүслэлтэд байгаа долоон газарт хүмүүнлэгийн тусламж хүргэхийг Сирийн засгийн газар хүлээн зөвшөөрсөн хэмээн НҮБ мэдэгдлээ. Сири улсад хүрэх тусламжийн цуваа удахгүй Сирийн бүслэлтэнд байгаа газруудыг зорих юм.
Тусламж хүргэх газруудын дунд ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдээд буй Мадаяа хот багтаж байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн лидерүүд үндэсний хэмжээнд дайтах ажиллагааг зогсоож, хүнд хэцүү байгаа газруудад тусламж хүргэх ажлыг хурдасгах талаар зөвшилцсөн юм.Мягмар гарагт Дамаск хотод болсон яриа хэлэлцээрийн дараа Сири дэх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стэффен дэ Мистура, "Сирийн засгийн газар тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч ажиллах үүрэгтэйг санууллаа.
НҮБ-ын мэдээлснээр бүслэгдсэн газар нутгуудад бараг хагас сая хүн амьдарч байна.Энэ сарын 11-нд Германы нийслэл Мюнхен хотод Сирийн мөргөлдөөнд цэг тавих зорилготой олон улсын хурал болсон. Энэ хурлаар долоо хоногийн дотор дайсагналын үйл ажиллагааг зогсоож, энгийн иргэдийг байгаа болгосон цохилтуудыг бүрмөсөн зогсоох асуудлаар хэлэлцсэн.
Гэсэн ч хэлэлцээр хийснээс гурав хоногийн дараа Идлиб болон Алеппо мужийн эмнэлгүүд болоод сургуулиуд халдлагад өртсөн. Гал зогсоох хэлэлцээрийг тийм ч амар хэрэгжихгүй гэдгийг ерөнхийлөгч Башар Ассад хэлсэн байна.
Э.Лхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих