I.1 Хүн ам
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 1 сард 159 хүүхэд шинээр мэндэлж, 37 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 122 болж 2015 оны мөн үеийнхээс 7.5 хувиар буюу 10-аар буурлаа.1000 хүнд ногдох төрөлт 210, нас баралт 0.49 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.02 пунктаар, нас баралт 0.17 пунктээр өссөн байна.
I.2 Хөдөлмөр
Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 1 сарын байдлаар 1984 байгаагийн 905 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс10-н хүнээр буюу 0.5 хувиар, 2015 оны 12 дугаар сарынхаас 42 хүнээр буюу 2.1 хувиар тус тус буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 905 хүн буюу 45.6 хувь нь эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 248 хүн буюу 21.5 хувиар буурсан байна. Эхний 1 сард хөдөлмөрийн хэлтэст 28 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 60.9 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 24.3 хувь нь дээд, 7.5 хувь нь тусгай дунд, 8.4 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 48.4 хувь нь бүрэн дунд, 5.9 хувь нь суурь, 2.8 хувь нь бага боловсролтой, 2.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
I.3 Эрүүл мэнд
Он гарсаар 25.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар буурсан бол 1.4 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 8.4 мянган хүн хамрагджээ.
Түргэн тусламжийн дуудлага 1510 удаа гарсны 231 буюу 15.3 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 7.1 хувиар буурч, алсын дуудлага 12.9 хувиар өссөн байна.
Аймгийн хэмжээнд 160 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 159 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 тохиолдлоор их байна.
Хүн амын нас баралт 37 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 0.49 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 тохиолдлоор буюу 54.2 хувиар өссөн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2016 оны эхний 1-р сард 206 болж, өмнөх оны мөн үеийнхээс 71 хүн буюу 25.6 хувиар буурхад салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 49 тохиолдол буюу 54.4 хувь, заг хүйтэн өвчнөөр 53 тохиолдол буюу 50.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
I.4 Гэмт хэрэг
Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 1 сард 48 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 1 хүн нас барж, 20 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 9-өөр буурсан байна.
Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 121.3 сая төгрөгийн хохирол учирсны 24.7 хувийг нөхөн төлүүлжээ. Нийт гарсан гэмт хэргийн 20 хэргийг 19 хүн согтуугаар үйлдсэн байна.
Үйлдэгдсэн бүх хэргийн 11 буюу 22.9 хувь нь хулгайн хэрэг, хулгайн
хэргийн 5 буюу 45.5 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байна. Аймгийн
хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 80 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 13.3
хувиар өссөн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих