Манай улсын автозамыг зам биш там гэж шүүмжилдэг байсан цаг саяхан. Хатуу хучилттай зам нь энд тэндгүй нүхтэй, хотгор гүдгэр, хотоос гараад явахад ихэнх зам нь шороон зам байсан. Харин сүүлийн жилүүдэд жолоо мушгидаг бүхний бухимдлыг бардаг "там” зам төрхтэй болж байгаа нь нууц биш. Гэтэл үүнийг дагаад жолооч нарт ирэх татварын дарамт нэмэгдсэн. Хамгийн сүүлийн жишээ бол, энэ сарын 15-нд болсон Засгийн газрын хуралдаанаар олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон явдал юм. Ингэснээр 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 мянган төгрөгийн хураамж авна. Мөн ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэлх төгрөгийг авахаар болсон. Мөн журам хэрэгжиж эхлэхээр улсын хэмжээнд нийт 54 орчим төлбөр хураах цэгтэй болгохоор төлөвлөж байгаа аж.
Өмнө нь 12 хүртлэх хүний суудалтай автомашинаас 500 төгрөгийн төлбөр авдаг байсан. Гэтэл тус төлбөрийг нэг дахин нэмж байгаа нь буруу шийдвэр хэмээн зарим иргэд эсэргүүцээд байгаа.
Арга ч үгүй биз, өмнөх татваруудаа яая гэж байхад нь татварын хэмжээг нэг дахин нэмэхээр ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдэх нь тодорхой юм.
Т.Гэрэл
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих